COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ДУУЛИАН: Д.Одбаярт 10 хоногийн хугацаатай ХИЛИЙН ХОРИГ тавьжээ

2019 оны 11 сарын 07

Arslan.mn

Өчигдөр Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-ын Инчон олон улсын нисэх буудалд Индонезулсаас газардахад түүнийг БНСУ-ын цагдаагийн байгууллагын албан хаагчид хүлээн авч Сөүл хотын цагдаагийн газар хүргэсэн байна.

Тэгвэл түүнийг нисэх буудлаас цагдаагийн албан хаагчид авч яваа зураг болоод түүний байцаалт өгч байгаа зургийг олон нийтэд ил болгожээ. Мөн түүнээс байцаалт авах хугацааг 10 хоног байхаар тогтож, энэ хугцаанд түүнд 10 хоногийн хилийн хориг тавьжээ.

Arslan.mn

Д.Одбаярыг мөрдөн байцаалтнаас гарч ирэх үеэр маш олон хэвлэлүүд цугларсан байсан бөгөөд сэтгүүлчид түүнээс "Та үнэхээр онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн үү" гэж асуухад ямар нэгэн хариулт хэлээгүй байна.

Гэрч, хохирогчдын мэдүүлж буйгаар Д.Одбаяр болон А нар нь тухайн өдөр согтуурууах ундаа хэрэглэсэн байсан ба онгоцны ариун цэврийн өрөөний ойролцоо 20 орчим насны үйлчлэгч бүсгүйн гуянд хүрсэн гэжээ. Харин хамт явж байсан А нь хэд хэдэн удаа шар айраг өгөхийг шаардан өөр нэгэн үйлчлэгч бүсгүйг мөрөөр нь тэвэрч бэлгийн дарамт учруулсан гэгдэж байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд Инчеоны цагдаагийн газар Korean Air компанийн нийт гурван ажилтнаас мэдүүлэг аваад байгаа ажээ. Тэдний хоёр нь бэлгийн дарамтын хохирогч болсон ажилтнууд юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
610152
1 эможи

Зочин
2019-11-07 13:38
Зочин
2019-11-07 12:23
keyboard_arrow_up