COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

33,9 тонн цагаан будааг хүнсэнд хэрэглэх боломжгүй гэж дүгнэжээ

2019 оны 11 сарын 06

Arslan.mn

Улаанбаатар хотын нэгэн компаниас Баян-Өлгий аймгийн иргэн А-д борлуулалтын зорилгоор нийлүүлсэн 33,9 тонн цагаан будааг Мэргэжлийн хяналтын газраас хүнсэнд хэрэглэх боломжгүй гэж дүгнэжээ.

Цагаан будааг өнгөрсөн долдугаар сарын 16-ны өдөр нийлүүлсэн байна. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид тухайн бүтээгдэхүүнээс дээж авч Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Ургамал хорио цээр, хими, хор судлал, эрүүл ахуйн нян судлалын лабораторид хоёр удаа шинжлүүлжээ. Шинжилгээний дүнгээр хэвийн бус гадны амт, үнэртэй гарсан бөгөөд холбогдох стандартын шаардлагыг хангаагүй, хүнсэнд хэрэглэх боломжгүй хэмээн дүгнэжээ.

Дүгнэлтийг үндэслэн улсын байцаагчийн дүгнэлт үйлдэж, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн дагуу цагаан будааг өнгөрсөн долоо хоногт нийлүүлэгч компанид Улаанбаатар хот руу татан авалт хийлгэжээ.

Харин чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлсэн уг хэргийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын харьяанд шилжүүлсэн байна.

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610137
0 эможи

Зочин
2019-11-06 20:31
keyboard_arrow_up