COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

БНТУ-ын Элчин сайдын яамны цэргийн атташшег хүлээн авч уулзлаа

2019 оны 11 сарын 06

Arslan.mn

Бүгд Найрамдах Турк улсын Элчин сайдын яамны цэргийн атташше, хурандаа Тамер Акканыг хүлээн авч уулзах арга хэмжээ /2019.11.05/ Дотоодын цэргийн штабын “Хүндэтгэлийн тэнхимд” зохион байгуулагдлаа.

Уулзалтад Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат, Штабын орлогч, Харуул хамгаалалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Рэнцэндорж, Захиргааны удирдлага, цэргийн албаны зохион байгуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Наранбаатар, 805 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Түмэнтулга, Цагдаагийн ерөнхий газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Х.Эрхэмээ, Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яамны цэргийн атташше, хурандаа Тамер Аккан нар оролцлоо.

Энэ удаагийн уулзалтаар 2012, 2018 онд Монгол Улсын Дотоодын цэрэг, Бүгд найрамдах Турк Улсын Жандармерийн ерөнхий командлал нарын хооронд хийсэн айлчлал, яриа хэлэлцээрүүдийг дараагийн шатанд хүргэх, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

Мөн уулзалтын үеэр Монгол Улсын Дотоодын цэрэг, Бүгд Найрамдах Турк Улсын Жандармерийн хамтын ажиллагааны түүхийн талаар ярилцаж, Дотоодын цэргийн тухай видео танилцуулгыг үзүүлж, сонирхууллаа.

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610110
0 эможи

Зочин
2019-11-06 13:33
keyboard_arrow_up