COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр өнөөдөр өглөө Инчеонд газарджээ

2019 оны 11 сарын 06

Arslan.mn

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр незид болох Олон улсын хуралд оролцохооор аравдугаар сарын 31-ны өдөр Улаанбаатар- Сөүлийн чиглэлийн “KAL”-ийн нислэгээр нисч байхдаа онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт учруулсан гэх хэрэгт холбогдоод байгаа билээ.

Тэрбээр өнөөдөр өглөө мэдүүлэг өгөхөөр "Инчён" олон улсын нисэх буудалд газарджээ. Д.Одбаярын нислэг орон нутгийн цагаар 09:20 цагт газардах хуваарьтай байсан ч нислэг нэг цаг 30 минутын өмнө газардсан тухай БНСУ-ын хэвлэлүүд мэдээлж байна.

Өмнөд Солонгосын хэвлэлүүдийн мэдээлснээр тухайн өдөр Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяраас цаг гаруй хугацаанд байцаалт авчээ. Тухайн үед Д.Одбаяр нь "Би энэ явдалд хамаагүй. Миний ард сууж явсан хүнтэй холбоотой. Намайг андуурсан" хэмээн мэдүүлээд, асуудлыг дипломат халдашгүй эрхийн хүрээнд шийдэхийг хүссэн байдаг. Улмаар БНСУ-д эргэж ирээд мэдүүлэг өгөхөө илэрхийлж, Бали аралд болох Олон улсын хуралд оролцохоор явсан юм.

Өмнөд Солонгосын тал арваннэгдүгээр сарын 1-нд түүнийг Индонез руу нисэхийг нь зөвшөөрч, цааш явуулсан ба БНСУ-д эргэж ирэхгүй тохиолдолд ямар ч мөрдөн байцаалт явуулалгүйгээр хэргийг прокурорт шилжүүлэхээ мэдэгдсэн байна.

БНСУ-ын хуулиар энэ төрлийн гэмт хэрэгт 1 жилийн хорих ял оноох юм уу, 3 сая воноор торгох заалттай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
610108
2 эможи

Зочих
2019-11-06 22:44
Ёстой андуурсан байлгүйдээ монгол төрийг ингэж доромжилОхгүй байлгүйдээ сэтгэл ямар их шаналаж байнаа. Бурхан минь өршөөгөөрэй
Zochin
2019-11-06 16:27
Haramsaltai. Ban
Зочин
2019-11-06 13:33
keyboard_arrow_up