COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

АТГ: Авлигын ХЯНАЛТ ард иргэдийн гарт очиж байна

2019 оны 11 сарын 05

Arslan.mn

Авлигатай тэмцэх газраас Нэг хайлтын системийг өнөөдөр танилцууллаа. 

Төрийн байгууллагын мэдээллийг тус бүрийн сайт руу нь орж авах нь хүндрэлтэй байдаг. Тэдгээр байгууллага ч заавал хоорондоо бичиг дамжуулж байж л холбогдох мэдээллийг авч байна. Тиймээс төрийн таван байгууллагын нээлттэй мэдээллийг нэг дор нэгтгэж, нээлттэй өгөгдлийн сан Opendatalab.mn-ыг үүсгэжээ.

Уг систем нь хөрөнгө орлогын мэдүүлэг, улсын бүртгэл, лиценз, тендер, сонгууль зэрэг мэдээлийг нэг дор багтаасан өргөн дататай ажээ.

Үүнтэй холбоотой “Нээлттэй өгөгдөл: Хайлтын системийг ашиглах нь” сургалтыг АТГ, Нээлттэй нийгэм хүрээлэн хамтран энэ сарын 4-8-нд хуульч, сэтгүүлч, иргэний нийгмийн төлөөлөгч, оюутан залууст зориулан зохион байгуулж байна. Түүнчлэн нээлттэй өгөгдлийг танилцуулах “Хоёр хотын цадиг” үзэсгэлэн Уран зургийн галларейд гарч байна.

Arslan.mn

Энэ талаар АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Цэнд-Аюуш " Хайлтын системд үндсэн таван суурь датаг оруулсан. Ингэснээр авлигын эрсдэл өндөртэй сувгийг хайхад холбоос мэдээллийг харж болно. Тухайлбал, төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгээс хайхдаа ямар, ямар компани нь тендер авсныг ч харж болно. Иргэд ийнхүү өөрсдөө нээлттэй өгөгдлөөс хайж, түүндээ дүн шинжилгээ хийх боломжтой болсноор хяналтыг иргэдийн гарт өгч байна" гэв.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610083
1 эможи

Зочин
2019-11-06 11:40
Зочин
2019-11-05 15:41
keyboard_arrow_up