COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ-аас сурагчдын амралттай холбогдуулан сэрэмжлүүлэг гаргав

2019 оны 10 сарын 31

Arslan.mn

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан ЦЕГ-аас сэрэмжлүүлэг гаргасан байна.

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхдийг хараа хяналтгүй гадуур сэлгүүцэх, РС тогтоомын газруудад шөнө, оройн цагаар тоглох үүнтэй холбоотойгоор зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор сурагчдын амралтыг зөв боловсон өнгөрүүлэхэд эцэг, эхчүүд та бүхнийг онцгой анхаарахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Мөн бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэртээ цоожилж орхихгүй байх, цахилгаан хэрэгсэл, газ, лаа, чүдэнз, сайжруулсан түлшний буруу хэрэглээнээс үүдэн хүүхэд эрүүл мэндээрээ хохирох явдлаас урьдчилан сэргийлнэ үү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609906
1 эможи

Зочин
2019-10-31 13:58
keyboard_arrow_up