COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“U-Money” ухаалаг КАРТЫН үлдэгдэлээ БЭЛЭН МӨНГӨӨР буцаан авах боломжтой болно

2019 оны 10 сарын 31

Arslan.mn

Улаанбаатар хотын иргэдийн өдөр тутмын хэрэглээ болсон ухаалаг карт буюу “U-money” үйлчилгээ нэвтрээд 5 жилийн хугацаа өнгөрсөн. Энэ бэлэн мөнгөний гүйлгээ хэрэглээнээс гарах, тээврийн үйлчилгээг илүү түргэн хугацаанд авах олон давуу талууд бий болсон.Тэгвэл Улаанбаатар Смарт Карт ХХК-иас нийт хэрэглэгчиддээ зориулан картны үлдэгдэл төлбөрийг буцаан авах боломжийг бий болгохоор төлөвлөөд байна. 

Тодруулбал тухайн хэрэглэгч өөрийн хүссэн картандаа байршуулсан буюу цэнэглүүлсэн төлбөрөө Улаанбаатар смарт карт компанийн хэрэглэгчийн төвүүдээр дамжуулан бэлэн мөнгөөр түргэн хугацаанд буцаан авах боломжтой болох юм.

Одоогийн нөхцөлд зөвхөн гэмтсэн буюу хугарсан, эвдэрсэн картын төлбөрийг ажлын 10 хоногт багтаан тухайн хэрэглэгчийн дансаар буцаан олгодог.  

Тус үйлчилгээний боломж нэвтэрснээр хэрэглэгчдэд найдвартай түргэн шуурхай байдлаар карт хэрэглэх нөхцөлийг бий болгож байгаагаараа давуу талтай.

Үйлчилгээний шинэ нөхцөл Ирэх жил буюу 2020 оны эхээр хэрэгжихээр бэлтгэл ажлаа хангаад байгааг албаныхан мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609894
1 эможи

Зочин
2019-10-31 11:56
Улаанбаатар Смарт Карт

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up