COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

14 НАСТАЙ ХҮҮ: “Миний аав архи ууж байнга биднийг зоддог ч засраад буцаад ирнэ гэдэгт итгэдэг”

2019 оны 10 сарын 25

Arslan.mn

-ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЭН ШӨНИЙН ЦАГААР ЭХНЭР, НЭГ НАСТАЙ ХҮҮХДИЙН ХАМТААР ЗОДОЖ ХӨӨЖ ГАРГАСАН-

Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух нэгэн иргэнээс “Хажуу айлын хүн эхнэр, хүүхдүүдээ зодоод орилуулаад байна” гэх дуудлага мэдээлэл Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Жижүүрийн шуурхай удирдлагын төвд 2019 оны 04 дүгээр сард бүртгэгдсэн байна.

Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй уг дуудлага, мэдээлэл шөнийн 01 цаг өнгөрч байхад ирсэн байх бөгөөд авто эргүүлийн алба хаагчид шуурхай очиж шалгасан аж. Улмаар хүйтэн шөнө 44 настай, эмэгтэй Ц гэгч нь нэг нас долоон сартай охиныг нь хамт гудамжинд сууж байжээ. Дуудлага мэдээллийн дагуу очсон цагдаагийн алба хаагчид учир байдлыг тодруулахад “Манай нөхөр Т нь /45 настай/ намайг өөрийнх нь санаа зорилго, хүслийн дагуу байсангүй, харцаар нь хөдөлсөнгүй, мөн ямар ч учир шалтгаангүй хардаж миний толгой, нүүр рүү цохиод охин бид хоёрыг хөөгөөд гаргасан” гэж нүдэндээ нулимс цийлэгнүүлэн ярьж байжээ.

Ингээд цагдаагийн алба хаагчид тухайн тоот гэрийг шалгахад “Аав түрүүн гэрээс гараад явчихсан” гэж хэлэх 10 настай хүү М нь ганцаараа байж байсан аж.

-ХАЖУУ АЙЛД ХҮЧИРХИЙЛЭЛ БОЛООД  БАЙНА ГЭСЭН ЗУРГААН ДУУДЛАГА ИРЖ БАЙЖЭЭ-

Цагдаагийн байгууллагаас тухайн айлаас өмнө нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл ирүүлж байсан эсэх, Т гэгч нь өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх талаар шалгахад 2018 оны 10 сараас 2019 оны дөрөвдүгээр сар хүртэл “Хажуу айлд эмэгтэй хүн, хүүхдүүд орилолдоод байна”, “Нөхөр агсам тавиад байна”, “Хойд айлд согтуу хүн агсараад байна” зэрэг нийт зургаан удаагийн дуудлага мэдээлэл ирүүлсэн байх бөгөөд Т гэгчид шүүхээр баривчлах шийтгэл ногдуулж байсан этгээд байсныг нь тогтоосон.

Цагдаагийн байгууллагаас эхнэр, хүүхдүүдийнх нь амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Түр хамгаалах байр”-нд хүлээлгэн өгсөн. Харин гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр өөрийн төрсөн хүүхдийг хүчирхийлэлд удаа дараа байлгасан, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэргээр сэжигтэн Т гэгчийг эрэн сурвалжилж ажилласан байна.

Мөрдөн шалгалтын явцад хохирогч болох эхнэр Ц мэдүүлэхдээ:  “Бид хоёр гэр бүл болоод 15 жил болж байна, эхэндээ бидний амьдрал бусад гэр бүлийн л адил аз жаргалтай, сайхан байсан боловч сүүлийн таван жилээс л эхлэн манай нөхөр архи ууж эхлээд намайг шалтгаангүйгээр хардаж, бага багаар гар хүрсээр сүүлдээ хутга барьж сүрдүүлэн нүүр нүдгүй зоддог болж эхэлсэн. Мөн намайг цагдаад мэдэгдэх юм бол  “ална шүү” гээд гэрийн үүдэнд хутга бариад зогсчихдог болсон. Хэдэн сарын өмнө л гэхэд согтуу ирээд агсан согтуу тавьж уурлаж орилж байгаад халуун хоол өшиглөөд охиныхоо гуяыг түлж байсан удаатай, салаад явчихъя гэхээр очих хүн, амьдрах газар байхгүй тул аргагүйн эрхэнд гэртээ амьдарч байна” хэмээжээ.  Мөн ойр орчмын хөрш айлуудаас гэрчийн мэдүүлэг авахад “Дандаа шөнийн цагаар 1,2 цаг өнгөрөхөөр л эхнэр хүүхдээ уйлуулж, орилуулаад байдаг, их хэцүүхэн айл даа” гэж ярьцгаасан байна.

-ХООСОН ХОНОХГҮЙН ТУЛ НЭГ НАСТАЙ ХҮҮХДЭЭ ТЭВРЭЭД ЗАХ ДЭЭР НОГОО ЯЛГАХ АЖИЛ ХИЙДЭГ БАЙСАН-

Уг хэрэгт Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үеэр хохирогч Ц нь гэр бүлээ тэжээж хоолтой хонохын тулд нэг ой долоон сартай хүүхдээ тэврээд Дэнжийн 1000 зах дээр ногоо ялгах ажил хийдэг болох нь тогтоогдсон байна. Мөн нөхрөө согтуу ирсэн үед нь тайвшруулж унтуулаад хоёр хүүхдээ хажуу эзэнгүй хашааны амбаарт ор засаж өгөөд унтуулж амрааж, хорогддог болох нь тогтоогдсон байна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч Т-г эрэн сурвалжлах хугацаанд иргэн Ц-н хүсэлтээр түүнийг хүүхдүүдийн хамт “Түр хамгаалах байр”-наас гарган хууль, журмын дагуу гэр бүлийн бусад гишүүдийн асрамжинд хүлээлгэн өгөх гэсэн боловч Ц нь багаасаа өнчин өссөн гэр бүлийн хүмүүс, хамаатан садан байхгүй тул гэрт нь хүргэж өгч, цагдаагийн байгууллагаас тогтмол хяналт тавьж ажиллажээ.

Харин сэжигтэн Т-г гэртээ согтуу ирэхэд нь цагдаагийн байгууллага барьж саатуулан шалгалтын ажиллагааг явуулж, холбогдох нотлох баримтуудыг цуглуулан шүүхэд шилжүүлж түүнийг 30 хоногийн хугацаагаар баривчилах, 45 цагийн албадан сургалтад хамруулах шийтгэл ногдуулж хуулийн дагуу арга хэмжээ авсан байна.  Гэр бүлийн хүчирхийлэл удаан хугацаад байсан эмэгтэйг түүний хоёр хүүхдийн хамт хорооны хамтарсан багийн хяналтанд авч Ц-г ажилд зуучлуулах ажлыг зохион байгуулжээ.

Гэр бүлийн хүчирхийллийг өдөр бүзр нүдээр харж өссөн 14 настай том хүү нь хамтарсан багийн асуумжинд хариулахдаа: “Би л хичээл номоо сайн хийж байж дараа нь ээж, аав гэр бүлдээ тусална, миний эцэг архи ууж биднийг зовоодог ч гэсэн миний эцэг маш сайн хүн, миний эцэг хэзээ нэгэн цагт засраад бидэнд ирнэ” гэсэн итгэл найдвар дүүрэн хэлжээ.

У.УРАНЦЭЦЭГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
10
yay an post
1
sad an post
57
ouch an post
8
confuse an post
3
angry an post
4
609697
97 эможи

Зочин
2020-10-18 22:30
Ёстой л нэг насаараа хүн аргадаж амьдрах шиг там бдгүй юм
Зочин
2020-10-18 22:28
засрана гэж хэзч бхгүй ууж кайф авдаг донтогч хүний муу арилахгүй тэнгэр муу арилдаг гэж үг бий насан өөд болтлоо ийм бсаар бгд үхнэ дээ тэрэнтэйн эвлэрч насан туршдаа амьдрах уу салахуу гэдгээ өөрөө шийдсэн зөв бхаа хүн хархад нөхөртөй юм шиг цаанаа зовлонтой амьдрах хэцүү ийм хүмүүс хүний энерги сорж хүн уурлуулж тайвширдаг
Ariun
2019-11-13 22:18
Hun huniig zasna gej bhgui,hun ooroo l uhamsaraaraa zasrana.Arhi uudag,ger buliin daranguilagch oorigoo buruu,zasarii gej bodohgui baihad hajuudah hun yaaj zasah yum be?Huulia changatgah heregtei.Minii l medehin 2 ch busgui nuhuriinho gart ami uregdsen.1shoroonf nogoo ni shorond orsondoo huurhii :-(
Зочин
2019-11-01 12:39
Архичин хүнтэй нэг гэрт амьдрах үнхээр хэцүү засрах байх гэж итгэж явсаар байгаад миний хувьд 30 жил өнгөрчээ Архичин эр хүн бол хүний хань болж чаддагүй юм Би хоёр хүүхдээ бодоод өдий олон жил хамт амьдарсан Одоо хоёр хүүхэд маань хань ижилтэй болоод сайхан амьдарч байна. Би хоёр хүүхдээ архичин ч гэсэн аавтай нь хамт амьдарч хүүхдүүдээ зовоохгүйн төлөө их зүтгэсэн Одоо бол заримдаа их харамсдаг залуу сайхан насаа архичинтай хамт өнгөрөөсөндөө Тийм болохоор залуу бүсгүйчүүд минь архи уудаг гар хүрдэг бол шууд сал тэд хэзээ ч засрахгүй нэг насаараа хүн аргадаж амьдран гэж юу байсан юм бэ Залуу насаа хайрлаж яв дурсах сайхан зүйлтэй амьдар Хүн нэг л удаа амьдарна шүү
Zochin
2019-10-30 23:44
Haa saigui arhichid. Enenees gargadag yum ch alga shig bna. Zuvhun arhiig burmusun horigloh htei tegj bj jaahan zavsar garah bh. Tegehgui bol bulan toirool horoo avch uugaal agsam tavial ur huuhed ehner oir toirnoo tamlaad .
Зочин
2019-10-30 14:32
arhi uuhaaraa l hun zoddog bish ugaas tiim muu humuus baihgui yu. bi ch gesen arhi uulaa ih sogtloo geed hun zodoj uzeegui deg tiim husel ch baihgui. bolohgui hunees salay gej bodhoos zodii gej bodohgui
Zochin
2019-10-29 15:16
Hun zoddog hun hezeech zasrahgui ee. Nadad nas tiim mal bna shuu. Yandaa gej hunii sursan zan hezeech arildaggui zasardaggui yum bllaa.
Зочин
2019-10-29 14:48
hun zoddog hun zasardaggui yum genelee. burmoson sal. aluulchihval tahir dutuu bolbol yana hen ch tuslahgui shuu amia hichee
Zochin
2019-10-27 22:21
Odoo bas gaigui boljee barivchlaad horidog bolj tsagdaa ch toodoggui bsn margaash garch ireed aldag bsan da bi huuhde joohon tom bolgoid shuud salsan odoo huuhedteige setgel amar bair tureesleed l amidraad l bn hamag gai ni arhi ene olon arhinii iuldveriig haaval olon ger bul eleg buten amidrah bha da gej boddog
анхдагч
2019-10-27 19:01
гэр бүлийн хүчирхийлэл үнэхээр хүнд манай эхнэр хүү бид хоёрыг байнга зодож ах дүү нартайгаа нийлж хөөнө бариад өгөхөөр гарч мрээд улам өс санана хүүгээ аваад явья гэхээр хаана ч очих билээ бас хүүгээ яаж өнчин өсгөх вэ гээд гүрийгээд л сайхан амьдардаг хүн шиг л гараад ажлаа хийнэ шүү дээ энэ хүчирхийлэгчид бүр цусанд нь байдаг байх аа
zochin
2019-10-27 13:32
deer n uduu gai zovlon ich bainaa, yaandaa yaana
Зочин
2019-10-26 11:25
Arai l dendvv yma iimerhv hvmvvs ch teged tenegere l duusdg ymda
Зочин
2019-10-26 10:22
Aav huu 2t amjilt husiee.ene zasrahgui gej helsen humuusiin hel n tasrah bii yanaa.
Зочин
2019-10-26 09:18
Barivchluulsan geed ulam ush sanaj garch ireed bur muu yum bolohvii dee.
Зочин
2019-10-26 09:06
Hezee ch zasrahgui
Irgen
2019-10-26 08:56
Uhaantai huu ymaa huurhii. Ene arhi geh ch gaig uuhgui baij boldoggui ym baih daa. Hetsuu ch ymaa
Үнэн шүү
2019-10-26 08:29
Засрахгүйэээ. Архи уух чинь өвчин. Гэнэ гэнэ сэдрээд л байдаг өвчин
цацрал
2019-10-26 07:43
гэр бүлийн хүчирхийлэлийн хуулиа чангаруулж, эхнэр хүүхдээ зовоодог архичдыг эрүүгийн хэрэг үүсгэх хэрэгтэй.
Зочин
2019-10-26 07:20
мунхаг эцэг гайхалтай сайн хүү юм даа амжилт хүүд нь шүү
ariunaa
2019-10-26 05:30
zasrahgui ee,
Зочин
2019-10-25 23:21
Яаг засарч харагдаач.маш хэцүү шүү.цаашид яана даа
Badmaa
2019-10-25 21:06
Ene torliin huuliig bur sain chanarjuulj changa hatuu Bolgoh heregtei
Зочин
2019-10-25 12:31
keyboard_arrow_up