COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Дуучин Б.Амархүү мансууруулах эм бэлдмэл түүж хадгалсан нь тогтоогджээ

2019 оны 10 сарын 25

Arslan.mn

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид 2019 оны есдүгээр сарын 20-нд шилжих шөнө ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон байдаг. Тэрбээр өөрийн эзэмшлийн авто машиндаа хар тамхи хэрэглэж байхдаа үйлдэл дээрээ баригдсан юм.

Харин саяхан Б.Амархүүд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан. Улмаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Дуучин Б.Амархүүг бусдад мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг бэлтгэж, хадгалсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ. Энэ талаар прокурорын байгууллагаас тодруулахад ” д холбогдох хэргийг шүүхэд шилжүүлээд байна. Түүнийг бэлтгэсэн, бусдад худалдсан гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн” гэлээ.

эх сурвалж: polit.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
5
ouch an post
2
confuse an post
angry an post
7
609688
14 эможи

Болормаа
2019-10-27 15:14
Хөдөө хээр өвс түүгээд бэлтгээд хотод авчраад зараад явж бдан хүн болж бна уу тэгээд
Зочин
2019-10-25 12:29
Саяа
2019-10-25 09:56
20.7.1 Манай мансууруулах бодисын хууль их сул юм байна шүүдээ. Баян хүмүүс хэрэглэж байна. Хар тамхины төрлийн бодис хэрэглэсэн бол 10-с дээш 100 сая хүртэл өсгөх хэрэгтэй.
keyboard_arrow_up