COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ТЦА: 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг зөвлөлөө

2019 оны 10 сарын 25

Arslan.mn

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын улирлын амралт энэ сарын 28-ны өдрөөс эхлэхтэй холбогдуулан эцэг, эх, асран хамгаалч, харгалзан явж буй иргэдэд Тээврийн цагдаагийн албанаас дараах зөвлөмжийг хүргэлээ.

Үүнд:

  1. Бага насны /10 хүртэлх/ хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх үүрэгтэй тул үүргээ биелүүлэх
  2. Явган зорчигч нь 10 хүртэл насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа өөрөөсөө салгахгүй, хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрж авч явах,
  3. Ногоон гэрлээр, явган хүний гарц, гармаар зам хөндлөн гаргаж хэвшүүлэх. Зам тээврийн ослын хор уршгийг ойлгуулж, таниулах
  4. Таны хүүхэд харанхуй, үзэгдэл хангалтгүй, гэрэлтүүлэггүй замаар гэр болон сургууль, дугуйлан, дамжаанд ирж очдог бол жолоочид харагдах нөхцөлийн сайжруулах үүднээс тод гэгээлэг өнгийн, гэрэл ойлгогчтой хувцас, хэрэглэлтэй явуулах
  5. Зорчих хэсэг дээр зогсох, тоглох, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхгүй байхыг анхааруулах
  6. Унадаг дугуй, скүүтэр, ролик унахдаа хамгаалалтын малгай, өвдгөвч, тохойвч өмсгөж сургах
  7.  Зорчих хэсгээр явж байхдаа утсаар ярих, гар утас оролдох, дуут дохио болон анхааруулгыг сонсох боломжийг хязгаарласан чихэвч зүүхгүй байх
  8. Хороолол дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих тул тээврийн хэрэгслийн жолооч та хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох
  9. Арав хүртэлх насны хүүхдийг автомашинаар тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөнд нь тохирсон зориулалтын суудал, хамгаалах хэрэгсэл ашиглах. Хэрэв зориулалтын суудал ашиглах боломжгүй тохиолдолд хүүхдийг арын суудалд тээвэрлэж, хамгаалах бүсийг зүүж хэвших
  10. Арав хүртэлх насны хүүхдийг мотоциклын арын суудалд тээвэрлэхгүй байх
  11. Уулзвар гарц, сургууль орчмын бүсэд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслиийн жолооч та хурдаа хасаж, хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй, аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Сонор сэрэмж, хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж чадаагүйн улмаас 2019 оны эхний есөн сарын байдлаар 52 хүүхдийн зүрх цохилохоо больж, 591 хүүхэд гэмтэж бэртжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609669
0 эможи

Зочин
2019-10-25 02:08
ТЦА

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up