COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дорноговь, Сүхбаатарын нутгаар их хэмжээний цас орно

2019 оны 10 сарын 23

Arslan.mn

Өнөө шөнө Дорноговь, Сүхбаатарын нутгаар, маргааш өдөр Дорнодын өмнөд хэсгээр их хэмжээний цас орж, замд халтиргаа гулгаа үүсэж, даваа гүвээ хаагдаж болзошгүйг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.

-Аравдугаар сарын 23-ны 20:00 цагаас 24-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ-

Улаанбаатар хот: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 14-16 градус, бусад хэсгээр 10-12 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 5-10 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулсаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн өмнөд, өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө нутгийн хойд хэсгээр 7-12 градус, бусад хэсгээр 3-8 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.

Отрын нутаг Хэрлэнбаян-Улаан орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна

Говийн аймгуудын нутгаар: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн, өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч шөнөдөө Дундговийн нутгаар 10-15 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609623
0 эможи

Зочин
2019-10-24 00:14
Зочин
2019-10-23 19:18
Зочин
2019-10-23 19:18
keyboard_arrow_up