COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Батширээт сумын “Онон“ багт баавгай айлын гэр сүйтгэжээ

2019 оны 10 сарын 23

Arslan.mn

Хэнтий аймгийн Батширээт суманд баавгай айлын гэр рүү дайрч эвдэлж сүйтгэжээ.

Тодруулбал, тухайн айл Батширээт сумын "Онон" багт намаржиж байжээ. Баавгай дайрах үед азаар гэрт хүн байгаагүй аж. Иргэдээс авсан мэдээллийн дагуу сумын төвөөс хүмүүс очиж баавгайг буудаж устгасан байна.

Онон, Барх, Хурх, Эгийн голын бэлчир, Хан Хэнтийн нурууны их ой хөвчид орших Батширээт сумын төв орчим болон малчин айлуудын намаржаа, өвөлжөө орчимд баавгай орж ирэх явдал сүүлийн хэдэн сард байнга шахуу гарч байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
2
609611
7 эможи

Зочин
2019-10-24 00:12
Зочин
2019-10-23 15:41
keyboard_arrow_up