COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“БАРИЛГЫН МЭДЭЭЛЭЛ” эмхэтгэлийн ШИНЭ ДУГААР уншигчдын гарт хүрлээ

2019 оны 10 сарын 22

Arslan.mn

Барилгын мэдээлэл эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдэн уншигчдын гарт хүрлээ. Барилгын салбарын шинээр батлагдсан норм дүрэм, журам, хууль тогтоомжийг хүргэх зорилготой сар болгон тогтмол хэвлэгддэг тус эмхэтгэл нь өдгөө 56 дахь жилдээ хэвлэгдэж уншигчиддаа мэдээ мэдээллээ хүргэж байгаа билээ. Тэгвэл энэ удаагийн дугаарт энэ сарын онцлох үйл явдал болон “Орон сууц нийтийн аж ахуйн салбар үүсэж хөгжсөний 88 жилийн ой”-н хүрээнд болсон арга хэмжээг онцоллоо.

Мөн салбарын хэмжээнд өрнөсөн үйл явдал, улсын хэмжээнд босож буй бүтээн байгуулалтын талаар ч багтаасан юм. Түүнчлэн барилга байгууламжийн суурь норм, өнөөгийн байдлын талаарх ахлах мэргэжилтэн Ч.Мөнхтуяагийн тодруулга яриа, ногоон барилга, хөрсний усыг хэрхэн ашиглаж болох гээд мэргэжлийн хүний зөвлөгөө зэргийг уншигчиддаа хүргэж байна.

Эх сурвалж: Барилгын хөгжлийн төв
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609558
0 эможи

Зочин
2019-10-23 04:34
Зочин
2019-10-22 16:41
keyboard_arrow_up