COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ: Түүхий нүүрс хэрэглэж, утаа гаргаж буй иргэдэд ХАРИУЦЛАГА тооцож байна

2019 оны 10 сарын 22

Arslan.mn

ЦЕГ, НМХГ, НОБГ-аас өнөөдөр "Тавантолгой түлш" компанийн сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Шахмал түлштэй холбоотой хэд хэдэн хэрэг зөрчлийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Аравдугаар сарын 22-ны байдлаар 500 гаруй иргэнээс дуудлага ирж, 48 иргэн эмчилгээ хийлгэж, найман иргэн нас барсан байна. Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор цагдаагийн байгууллага дараах чиг үүрэгтэй ажиллаж байна.

Хэрэг зөрчлөөс сэргийлэх талаар олон нийт, төрийн болон ТББ, хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран ажиллаж байна. 

"Нүүрс түлж, хар утаа гаргасан айл ѳрхүүдийг өндөрлөг газраас хянаж байна"

Arslan.mn

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Цагдаагийн байгууллагаас шахмал түлштэй холбоотой хэрэгт онцгойлон анхаарч ажиллаж байгаа. Хамгийн гол нь сайжруулсан түлшийг зөв хэрэглэхгүй байгаагаас үүдэн иргэдийн амь нас хохироод байна” гэв.

Улаанбаатар хотод түүхий нүүрс нэвтрүүлэхгүй. Цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдлын бүрэлдэхүүнтэй хяналтын баг ажиллаж байна. Иргэд түүхий нүүрс оруулах оролдлогууд гарч байна.

Иймд гэр хорооллын өндөрлөг газруудад хяналтын цэг ажиллаж байна. Хаана утаа гарч байна тэнд очин анхааруулж, зөвлөгөө өгөхөөс гадна торгуулийн арга хэмжээ авах гэнэ. Өчигдрийн байдлаар түүхий нүүрс түлсэн 36 зөрчлийг илрүүлж, хураан авчээ.

Иргэдээс хураан авсан түүхийн нүүрсийг “Амгалан” ДЦС-д зарж мөнгөөр нь шахмал түлш авч өгч байгаа талаар ЦЕГ-аас мэдээлэв.

Arslan.mn

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Манай газрын зүгээс сайжруулсан түлшинд тогтмол хяналт шалгалт хийхэд стандартын шаардлага хангасан гэх дүгнэлт гарч байгаа. Түлшин дээр эргэлзэх зүйл байхгүй. Хамгийн гол нь зөв галлагаа, хэрэглээг иргэд нэвтрүүлэх хэрэгтэй байна. Өнөөдрийн байдлаар Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн иргэдээс угаарын хийн хордлогод хордсон гэх дуудлага хамгийн их ирсэн. Иргэд НМХГ-аас тодруулах мэдээлэл зөвлөгөө авах бол 70128012 дугаарт хандахаас гадна шахмал түлштэй холбоотой зөвлөмж, мэдээлэл авах бол 70775000 гэсэн дугаарт залгах боломжтой” гэв.

Түүхий нүүрс хэрэглэсэн тохиолдолд иргэнд 300 мянгаас 1 сая төгрөг, ААН 3-10 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авах хуулийн заалт бий гэж НМХГ-ын дэд дарга мэдээлэв.

Arslan.mn

Гаднын улсуудад сайжруулсан түлшийг хэрхэн хэрэглэдэг, болзошгүй тохиолдлоос яаж сэргийлдэг талаар судлагааг дээрх байгууллагууд мөн хийж байгаа аж. Үүнээс сэргийлэх гол арга замын нэг нь угаарын хий мэдрэгч гэдгийг тэд хэлж буй. 

Arslan.mn

ШУУД ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ:

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN                      СЭТГҮҮЛЧ: Т.БАЛХААЖАВ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
609548
4 эможи

Зочин
2019-10-23 04:33
Зочин
2019-10-22 13:27
keyboard_arrow_up