COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: “70 ЖИЛ ТАСРААГҮЙ“ Монгол, Хятадын цахим хэвлэлийн харилцаа

2019 оны 10 сарын 22

Arslan.mn

Монгол, Хятадын цахим хэвлэл мэдээллийн дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол, Хятадын хамтарсан баг энэ оны аравдугаар сарын 9-17-ны өдрийг хүртэл  хоёр орны хөдөө аж ахуй болон, анагаах ухаан, соёл аялал жуучлал, уул уурхайн нөхөн сэргээлт, бага дунд сургуулийн боловсрол гээд  олон соёл аж ахуй, техник технологитой нь танилцсан юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

23 хүний багаас бүрдсэн Монголын сурвалжлагын багыг Талын дуу хоолой радио, ССТV.COM, Хятадын олон улсын радио, Шинхуа агентлаг, ӨМӨЗО-ны Одон телевиз, Өвөр Монголын Өдрийн сонины хорооны Солонго сайт  гээд Хятад улсын томоохон хэвлэл мэдээллийн салбарын алба хаагчид ёслол төгөлдөр хүлээж авлаа.

Arslan.mn

Монгол, Хятадын хоёр орны сэтгүүлчид сурвалжлагынхаа эхний хүрээнд Шилийн гол аймгийн зүүн үзэмчин хошууны малчин ард н.Бөх-Эрдэнийнд зочилж аж амьдралтай нь танилцсан юм.

Arslan.mn

Удам дамжсан адуучин н.Бөх-Эрдэнэ

Arslan.mn
Манай адуу үзэмчин Монгол угшилын адуу.  Аав минь морь уядаг хүн байсан учраас би аавыгаа дагаж адуучин болсон. Одоо манайх нийт 600 гаруй адуутай. Үүнээс 200 гаруй нь шарга адуу. Манай зүүн үзэмчин хошуу шарга адууны суурин газар гэж нэрийддэг. Хадлан өвс тэжээлээ хонь, үхэртээ хэрэглэдэг.  Адуундаа хадлан тэжээл тэр болгон тавьж өгдөггүй. Ганцхан гүү унагалах цагаар 20-30 унага унагалдаг. Манай хошуунаас нэг малчин өрхөд тэтгэмж болгож 50000 юанийг өгдөг. 

Энэ жил бол ӨМӨЗО-ний хөдөөгийн дүр төрх, маш ихээр өөрчлөгдсөн гэж Бөх-Эрдэнэ гуай ярьж байлаа.

Орчин үеийн хотууд ар араасаа сүндэрлэн босч, хотжилтын түвшин 12,4 хувиас, 62,7 хүртэл нэмэгджээ. 

​​​​​​Бид н.Бөх-Эрдэнэ гуайн гэрт зочлоход малчин тариаланчид нь орон сууцанд амьдардаг мэт цэвэр, бохир усны холболтоо шийдэж, орчин үеийн ариун цэврийн өрөөг ашиглаж байгаа нь хамгийн сонирхолтой бөгөөд олзуурхууштай санагдсан юм. Үүнээс гадна энгийн малчин айл нь гэр хүртэлээ явган чулуун зам тавьсан байсан нь тэдний хөдөлмөрч занг илэрхийлэх нь тэр. Тэдний хувьд тохь тухтай амьдралыг хөдөө нутагт бий болгож чадсан нь бахархууштай.  

Arslan.mnБид түүний гэргий болох Т.Оюундэлгэртэй танилцлаа. Түүний хувьд Монгол малчидын л адил нарнаас урьтан босч малаа сааж, ааруул ээзгий бяслагаа боловсруулдаг эгэл сайхан дөлгөөхөн эмэгтэй байсан юм.

Малчин Т.Оюундэлгэр

Arslan.mn

Манайх гэдэг айл малаа маллаж ашиг шимийг нь хүртэн амьдарч байгаа эгэл жирийн л нэг айл. 30 гаруй үхэртэй, 600 гаруй хоньтой, 600 гаруй адуутай. Өглөө таван цагт босч цайгаа бэлдээд, үнээгээ саан цагаан эдээгээ боловсруулж, дээл, хувцасаа оёдог. Ер нь малчид бидэнд цаг зав гарах нь бараг хомс. Одоо ам бүл гурвуулаа нэг хүүтэй. Аавыгаа дуурайсан мөн л адил адуучин одоо 27 настай. Манай хүү одоо 2 хүүхэдтэй зээ, ач нартайгаа бид өнөр өтгөн амьдарч байна.

Arslan.mnХоёр: “Ангус үхэр тэжээх суурин газарт очлоо”

Бид үргэлжлүүлэн  Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Улаан туг багийн Ангус үхэр тэжээх суурин газарт очлоо.  Уг мал тэжээл үржүүлэх суурин газрыг байгуулах төсөлд 14 сая 830 мянган юань зарцуулсан байна. Улаантуг баг нь хонио цөөрүүлж үхрээ олон болгох шаардлагын дагуу цэвэр усны 350, Ангус үхэр тэжээх суурин газар байгуулснаар бүх улсын хэмжээнд сайн үүлдрийн үхэр тэжээх үлгэр жишээ суурин газрын бүтээн байгуулалтыг нэмэгдүүлж мал аж ахуй эрхлэх орны үр ашгийг сайжруулан, малчдын орлогыг нэмэгдүүлж байгаа аж.

Гурав: “Чин Фэй” малын захтай танилцлаа

10 дугаар сарын 12 ны өдөр буюу бямба гарагийн өглөө бид ӨМӨЗО-ны  Тунляо хотын Хорчин зүүн гарын дунд хошууны шаварт сууринд хүрч “Чин фэй” малын захтай танилцлаа. 

Arslan.mn

Чин фэй захад өдөрт 10 мянган үхэр борлуулагддаг бөгөөд нэг үхрийн үнэ том жижгээсээ хамаарч 10 мянган юанийн үнэтэй борлуулагддаг. Уг манай захад маш олон ядуу айл өрхүүд өөрийн үхрээ нийлүүлснээр аж амьдралын хувьд  нь дээшилсэн. БНХАУ-ын улсын хувьд энэ жил бүх ядуу иргэдийг амжиргааг нь сайжруулан ядуурлаас гаргах зорилтыг тавьсан жил гэдгээрээ онцлогтой хэмээн тус захын эрхлэгч ярьж байсан юм. 

БНХАУ-ын улсын хувьд 2013 оноос 1 сая 417 мянга 600 хүнийг ядуурлын түвшингээс 11,7 хувиас 0,16 хувь болгон бууруулж ядуугаас гараагүй 153 мянган хүнийг 2020 он гэхэд ядуурлаас гаргах төрийн бодлого гаргасан.

Уг хошуу нь үнээг  үржүүлэх “Түм мянга зуу арав” гэдэг нэртэй төслийг хэрэгжүүлжээ. Одоогоор уг хошууны 19 сум суурин газрын 10 сум нь 10 мянгаас дээш толгой махны  чиглэлийн үхэртэй болсон байна. 

Arslan.mnДөрөв: “Бар зургийн өлгийн нутаг Тунляо хотын Жарууд хошуугаар айлчиллаа”

Дараа нь бид бар зургийн өлгий нутаг болох Тунляо хотын Жарууд хошууд очин Бар зургуудаараа олонд танигдсан Жарууд хотын зурагчидтай танилцаж, уран бүтээлийг нь сонирхсон юм.

Тунляо хотын Жарууд хошуу нь Бар зургаараа алдартайгаас гадна ардын урлаг, Үлгэрийн өлгий нутаг юм.  Жарууд хошуу нь урьд хожид 300 гаруй бар зураг зураачийг хүмүүжүүлэн гаргасан бөгөөд одоогоор энэ нутагт 100 гаруй хүн бар зургаа зурж, уран бүтээлээ туурвиж байгаа аж. 

Бар зураач н.Зууннамар

Arslan.mnБар зураг нь маш жижиг хэмжээнээс нэг метр хүртэлх хавтгай модон самбар дээр хамгийн энгийн дүрснээс эхлээд нарийн зохиомж дүр дүрслэлийг барлан сийлдэг маш нарийн ажиллагаатай зураг. Нэг зургийг  3 хоногийн дотор зурж дуусгадаг.  Зураач хүний бүх л зураг өөрийн дотоод сэтгэлийг шингээсэн өвөрмөц онцлогуудтай байдаг. Миний хувьд өөрийнхөө зургаараа Монгол нүүдэлчин тал, Монгол аж ахуй, Монгол хэв шинжийг харуулахыг хичээдэг. 

Жарууд хошууны өв соёл болох Жарууд хатгамал

Arslan.mn

Жарууд хатгамал нь Жарууд Монголчуудын өвөг дээдсээс уламжлагдан ирсэн үнэт соёлын нэг. Жарууд монголчуудын хатгамал нь эсгий, арьс, хөвөн бүс, торгон дээр Жарууд нутгийн ганган байгаль, цэцэг ургамал, амьтан араатан зэргийг урлагаар харуулж, өлзий дэмбэрэлтэй байх, амар тайван байх зэргийг бэлгэдэж хийгддэг. Тэдний хувьд энэ цагийн эрчимд авталгүй үндэсний өв уламжлалаа хадгалан, тансаг сайхан байгалиа эрхэмлэн хайрлах сэтгэлгээ хувцас засал эд хэрэгсэлдээ шингээж, үндэстний өв соёлоо хамгаалж уламжилж иржээ. 

Тав: Тунляо хотын Батцагаан цэцэрлэгт хүрээлэнд зочиллоо

Arslan.mn

Налгар намрын өдрүүд үргэлжилсээр бид Тунляо хотын хорчин зүүн гарын хойд хошууны төв ганзага суурингаас зүүн өмнө 55 километрийн зайд орших тус хүрээлэнд зочиллоо. Тунляоа хотын 10 их цэцэрлэгт хүрээлэнгийн нэг болох Батцагаан хүрээлэнд очин тэндхийн түүх болоод байгалийн өнгө үзэмжийг шимтэн харлаа. Тэнд 50-100 жилийн настай шаргалтан харагдах Батцагаан мод сайхан харагдана. 

Зургаа: Тунляо хотын яс засах уламжлалт эмнэлэг

Arslan.mn

Боржигин яс бариачийн тавдугаар үеийн уламжлагч, мөн ч Тунляо хотын монгол эмнэлгийн яс засах тасгийн эрхлэгч Тао Лэ эмчээс монгол яс барих заслын тухай танилцуулсан. Ахмад бариач эмч нараас уламжлалт бариа заслын авъяас мэргэжлээ хойч үеийн шавь нартаа уламжилж залгамжлагчдаа хүмүүжүүлдэг, түүний дундах нэг нь Тао Лэ эмч юм. Ясны эмч нар монгол уламжлалт анагаах ухааныг өвлөн эзэмшсэний зэрэгцээ монгол анагаах ухаан болон орчин үеийн шинжлэх ухааны онолын мэдлэгийг системтэйгээр нэгтгэж, уламжлалт анагаах ухааныг орчин үеийнхтэй хослуулан, төрөл бүрийн ясны хугарал, ясны бэртэл зэргийг эмнэн засдагаараа онцлогтой юм.

Arslan.mn “70 жилийн гэрч” Хятад Монголын цахим сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга 10 сарын 10-д Шилийн гол аймгийн зүүн үзэмчин хошуунаас эхэлж, 10 сарын 17-ны өдөр амжилт дүүрэн өндөрлөлөө, тус сурвалжилгын хамтарсан ажиллагааг Шинэ Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ой, Хятад Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба болон МСНЭ хамтран санаачилж, ӨМ-ын Радио телевизийн Талын дуу хоолой радио бие даан гүйцэтгэсэн юм. 

Arslan.mnМонгол, Хятад 2 орны нийт 33 сэтгүүлч нэгэн санаа зорилгоор нэгдэж 7 хоногийн сурвалжлагаараа арвин их мэдээлэлтэйгээр өндөрлөж сайхан нөхөд болцгоолоо.

Ингээд бидний нутаг буцах өдрүүд ч дөхөж бид нутгийн зүг аян замдаа гарсан юм. "70 жилийн гэрч" Хятад Монголын хамтсарсан цахим сэтгүүлчдийн сурвалжилгын гол зорилго нь 2 орны найрамдал гүнзгийрэн бэхжиж, 2 орны сэтгүүлч нар ур чадвар мэдлэгээ дээшлүүлэх ач холбогдолтой .  

БНХАУ ядуу иргэдийн тоог бууруулах зорилтын хүрээнд хийгдэж байгаа ажлууд нүдээ олж, тэд иргэдээ ядуурлаас бага багаар гаргасаар байгаа нь бидний хувьд бодогдох, суралцах зүйл олон байгааг харуулж байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609533
0 эможи

Зочин
2019-10-22 11:38
keyboard_arrow_up