COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

З.Баянсэлэнгийг цагдан хорьжээ

2019 оны 10 сарын 21

Arslan.mn

Дөнгөж сая З.Баянсэлэнгийг цагдан хорих 461 дүгээр ангид руу аваад явсан талаар эх сурвалж мэдээлж байна.

Энэ талаар тодруулбал, өнөөдөр орой З.Баянсэлэнгийг цагдан хорих 461 дүгээр ангид руу аваад явжээ. Учир нь энэ удаа ерөнхий шүүгчээсээ татгалзаж, өмнө нь анхан шатны шүүхээс мөн татгалзаж байсан түүнийг шүүхийн байгууллагад хүндрэл учруулсан хэмээн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарт холбогдох хэргийг шүүх хурал болох байсан ч энэ сарын 28-ныг хүртэл хойшлуулжээ. Хойшлуулах болсон шалтгаан нь З.Баянсэлэнгэ шүүх бүрэлдэхүүнээс татгалзжээ. 

Түүнийг нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт зааснаар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр шүүж буй юм. З.Баянсэлэнгэ нь  Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Бэрэн групп" ХХК-ийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
1
ouch an post
2
confuse an post
angry an post
609509
11 эможи

Булган
2019-10-22 12:02
Монголоос өөр газар сайд хийх хүн хүч чадалтай туйлбартай л хүн байдаг байх.Манайх
Зочин
2019-10-22 00:03
Зочин
2019-10-21 20:48
keyboard_arrow_up