COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО СУРВАЛЖЛАГА: Монгол Хятадын хамтарсан 70 жилийн ойн хүрээнд ӨМӨЗО-ноор зочилсон минь

2019 оны 10 сарын 21

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Монгол, Хятадын цахим хэвлэл мэдээллийн дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол Хятадын хамтарсан сурвалжлага энэ оны аравдугаар сарын есөнөөс аравдугаар сарын арван долооныг хүртэл  хоёр орны хөдөө аж ахуй болон, анагаах ухаан, соёл аялал жуучлал, уул уурхайн нөхөн сэргээлт, бага дунд сургуулийн боловсрол гээд  олон соёл аж ахуй, техник технологитой нь танилцсан юм.

23 хүнээс бүрдсэн Монголын талын сурвалжлагын багыг Талын дуу хоолой радио, ССТV.COM, Хятадын олон улсын радио, Шинхуа агентлаг, ӨМӨЗО-ны Одон телевиз, ӨМӨЗО-ний Өдрийн сонины хорооны Солонго сайт гээд Хятад улсын томоохон хэвлэл мэдээллийн салбарын алба хаагчид ёслол төгөлдөр хүлээж авлаа.

Монгол, Хятадын хоёр орны сэтгүүлчид сурвалжлагынхаа эхний хүрээнд Шилийн гол аймгийн зүүн үзэмчин хошууны малчин ард Бөх-Эрдэнийнд зочилж аж амьдралтай нь танилцсан юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MNArslan.mnArslan.mnArslan.mn

Үе залгамжилсан адуучин Бөх-Эрдэнэ

Arslan.mn
Манай адууны угшил бол үзэмчин Монгол адуу.  Аав минь морь уядаг хүн байсан бөгөөд ч тэрүү би аавыгаа дагаад адуучин болсон. Одоо бол манайх нийт 600 гаруй адуутай үүнээс 200 гаруй нь шарга адуутай бөгөөд манай зүүн үзэмчин хошуу шарга адууны суурин газар гэж нэрийддэг. Хадлан өвс тэжээлээ хонь, үхэртээ хэрэглэдэг.  Адууны хувьд гэвэл хадлан тэжээлээ тэр болгон хэрэглэдэггүй. Ганцхан гүү унагалах цагаар, 20-30 аараа төллөх үеэр хэрэглэж байна. Манай хошуунаас мал аж ахуй эрхлэхчиддээ жилдээ 500 мянган юань-ийн тэтгэмж өгдөг нэг малчин ардад. Шарга адууны онцлогын хувьд гэвэл хүрэн адуунаас гаралтай бөгөөд бараан зүсмийг адуунаас шарга адуу голдуу унагалдаг.

Энэ жил бол ӨМӨЗО-ний хөдөөгийн дүр төрх, маш ихээр өөрчлөгдсөн гэж Бөх-Эрдэнэ гуай ярьж байлаа.

Орчин үеийн хотууд залгаа залгаагаараа сүндэрлэн босож, хотжилтын түвшин 12,4 хувиас, 62,7 хүртэл нэмэгджээ. 

​​​​​​Бид Бөх-Эрдэнэ гуайн гэрт зочлоход малчин тариаланчид нь крантны ус, олон суваг, орчин үеийн ариун цэврийн өрөөг ашиглаж байгаа бөгөөд асфальтан замыг хаалганд хүртэл тавьсан байсан нь ӨМ-ны хөдөө аж ахуй хэр зэрэг хурдацтай хөгжин дэвшиж байгааг харуулж байсан юм.

Arslan.mnБид түүний гэргий болох Оюундэлгэртэй танилцлаа Оюундэлгэр эгчийн хувьд нарны үеэр урьтлан босч малаан сааж, ааруул ээзгий бяслагаа боловсруулдаг эгэл сайхан дөлгөөхөн Монгол эмэгтэй байсан юм.

Адуучин Бөх-Эрдэнэ гуайн гэргий Оюундэлгэр

Arslan.mn

Манайх адуу, үхэр, хонь гурваасаа ашиг шимийг нь хүртэн эгэл жирийн амьдарч байна. 30 гаран үхэртэй, 600 гаруй хоньтой, 600 гаруй адуутай. Өглөө таван цагт босч цайгаа бэлдээд, үнээгээ саан цагаан эдээгээ боловсруулж, дээл, хувцасаа оёдог. Ер нь малчид бидэнд цаг зав гарах нь бараг хомс байдаг.  Ам бүл гурвуулаа нэг хүүтэй. Аавыгаа дуурайсан мөн л адил адуучин одоо 27 настай. Манай хүү одоо 2 хүүхэдтэй зээ, ач нартайгаа бид өнөр өтгөн амьдарч байна.

Arslan.mnХоёр: “Ангус үхэр тэжээх суурин газарт очлоо”

Бид цаашлаад дараагийн сурвалжлагаа 10 дугаар сарын 11 ний өдөр  Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Улаан туг багийн Ангус үхэр тэжээх суурин газарт очлоо. 

Тус газрын Улаантуг багийн нутаг бэлчээрийн талбай бага. Уг мал тэжээл үржүүлэх суурин газрыг байгуулах төсөлд 14 сая 830 мянган юань зарцуулсан байна. Улаантуг баг нь хонио цөөрүүлж үхрээ олон болгох шаардлагын дагуу цэвэр усны 350, Ангус үхэр тэжээх суурин газар байгуулснаар бүх улсын хэмжээнд сайн үүлдрийн үхэр тэжээх үлгэр жишээ суурин газрын бүтээн байгуулалтыг нэмэгдүүлж мал аж ахуй эрхлэх орны үр ашгийг сайжруулан, малчдын орлогыг нэмэгдүүлж байна.

Arslan.mnArslan.mnГурав: “Чин Фэй” малын захтай танилцлаа

10дугаар сарын 12 ны өдөр буюу бямба гарагийн өглөө бид ӨМӨЗО-ны  Тунляо хотын Хорчин зүүн гарын дунд хошууны шаварт сууринд хүрч “Чин фэй” малын захтай танилцлаа. 

“Чин Фэй” захын эрхлэгч

Arslan.mn

Чин фэй захад өдөрт 10 мянган үхэр борлуулагддаг бөгөөд нэг үхрийн үнэ том жижгээсээ хамаарч дундаж үнэ нь 10 мянган юанийн үнэтэй борлуулагддаг. Уг манай захад маш олон ядуу айл өрхүүд өөрийн үхрээ нийлүүлснээр аж амьдралын хувьд  нь дээшилсэн. Хятад улсын хувьд энэ жил бүх ядуу иргэдийг амжиргааг нь сайжруулан ядуурлаас гаргах зорилтыг тавьсан жил гэдгээрээ онцлогтой юм.

Arslan.mn

Хятад улсын хувьд 2013 оноос 1 сая 417 мянга 600 хүнийг ядуурлын түвшингөөс 11,7 хувиас 0,16 хувь болгон бууруулж ядуугаас гараагүй 153 мянган хүнийг 2020 он гэхэд ядуурлаас гаргах төрийн бодлого гаргасан гэдгийг уг захын эрхлэгч онцлон дурьдсан юм.

Arslan.mnУг хошуу нь үнээг олон болгох “түм мянга зуу арав” гэдэг нэртэй төслийг хэрэгжүүлжээ. Одоогоор уг хошууны 19сум суурин газрын 10 сум нь 10 мянгаас дээш толгой махны үхэртэй болсон байна. 

Arslan.mnArslan.mnДөрөв: “Бар зургийн өлгийн нутаг Тунляо хотын Жарууд хошуугаар айлчиллаа”

Дараа нь бид бар зургийн өлгий нутаг болох Тунляо хотын Жарууд хошууд очин Бар зургуудаараа олонд танигдсан Жарууд хотын зурагчидтай танилцан тэдгээр хүмүүсийн бүтээлтэй танилцлаа.

Тунляо хотын Жарууд хошуу нь Бар зургийн нутгаас гадна, Ардын урлагийн нутаг, Үлгэрийн өлгий нутаг юм.  Жарууд хошуу нь урьд хожид 300 гаруй бар зураг зураачийг хүмүүжүүлэн гаргасан бөгөөд одоогоор энэ нутагт 100 гаруй хүн бар зургаа зурж, уран бүтээлээ хийж байгаа юм.

Arslan.mnArslan.mn

Бар зураач Зууннамар

Arslan.mnБар зураг нь маш жижиг хэмжээнээс нэг метр хүртэлх хавтгай модон самбар дээр хамгийн энгийн дүрснээс эхлээд нарийн зохиомж дүр дүрслэлийг барлан сийлдэг маш нарийн ажиллагаатай зураг. Нэг зургийн дуусах хугацааны хувь 3 хоног болдог. Зураач хүн гэдэг цаанаасаа төрмөл авъяастай төрдөг гэж боддог. Зураач хүний ямар ч зураг өөрийн дотоод сэтгэлийг шингээсэн өвөрмөц онцлогуудтай байдаг. Жишээ нь миний хувьд зураг болгондоо Монгол нүүдэлчин тал, Монгол аж ахуй, Монгол хэв шинжийг голлон зурдаг.

Жарууд хошууны өв соёл болох Жарууд хатгамалтай танилцлаа

Arslan.mn

Жарууд нутаг нь" ардын урлагийн нутаг " хэмээх сайхан алдартай байдаг. Жарууд хатгамал нь Жарууд монголчуудын өвөг дээдсээс уламжлагдан ирсэн үнэт соёл болох юмаа, Жарууд монголчуудын хатгамал нь эсгий, арьс, хөвөн бүс, торгон дээр Жарууд нутгийн ганган байгаль, цэцэг ургамал, амьтан араатан зэргийг урлагаар харуулж, өлзий дэмбэрэлтэй байх, амар тайван байх зэргийг бэлгэдэж, тэд мань тансаг сайхан байгалиа эрхэмлэн хайрлах сэтгэлгээ хувцас засал эд хэрэгсэлдээ шингээж, үндэстний өв соёлоо хамгаалж уламжилж иржээ.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Тав: Тунляо хотын Батцагаан цэцэрлэгт хүрээлэнд зочиллоо

Arslan.mn

Налгар намрын өдрүүд үргэлжилсээр бид Тунляо хотын хорчин зүүн гарын хойд хошууны төв ганзага суурингаас зүүн өмнө 55 километрийн зайд орших тус хүрээлэнд зочиллоо. Тунляо хотын 10 их цэцэрлэгт хүрээлэнгийн нэг болох Батцагаан хүрээлэнд очин тэндхийн түүх болоод байгалийн өнгө үзэмжийг шимтэн харлаа. Тэнд 50-100 жилийн настай шаргалтан харагдах Батцагаан мод сайхан харагдана. 

Arslan.mnArslan.mn

Зургаа: Тунляо хотын яс засах уламжлалт эмнэлэг

Arslan.mn

Мөн дараа нь бид Тунляо хотьн яс засах уламжлалт эмнэлэгтээ танилцлаа. 10-р сарын 13-ны өдөр, “70 жилийн гэрч” Хятад Монголын цахим сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын баг ӨМ-ын Тунляо хотын монгол эмнэлгийн яс засах эмнэлэгт хүрч, хэдэн зуун жилийн турш хорчин нутгийн өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн монгол яс барих заслын тухай танилцлаа.

Arslan.mn

Тунляо хотын монгол эмнэлгийн яс засах эмнэлэг нь 1976 оны тавдугаар сард байгуулагджээ.

Arslan.mn

Боржигин яс бариачийн тавдугаар үеийн уламжлагч, мөн ч Тунляо хотын монгол эмнэлгийн яс засах тасгийн эрхлэгч Тао Лэ эмчээс монгол яс барих заслын тухай танилцуулсан. Ахмад бариач эмч нараас уламжлалт бариа заслын авъяас мэргэжлээ хойч үеийн шавь нартаа уламжилж залгамжлагчдаа хүмүүжүүлдэг, түүний дундах нэг нь Тао Лэ эмч юм. Ясны эмч нар монгол уламжлалт анагаах ухааныг өвлөн эзэмшсэний зэрэгцээ монгол анагаах ухаан болон орчин үеийн шинжлэх ухааны онолын мэдлэгийг системтэйгээр нэгтгэж, уламжлалт анагаах ухааныг орчин үеийнхтэй хослуулан, төрөл бүрийн ясны хугарал, ясны бэртэл зэргийг эмнэн засдагаараа онцлогтой юм.

Arslan.mn

Хятад Монголын цахим сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлага амжилттай өндөрлөлөө

Arslan.mn

“70 жилийн гэрч” Хятад Монголын цахим сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга 10 сарын 10-д Шилийн гол аймгийн зүүн үзэмчин хошуунаас эхэлж, 10 сарын 17-ны өдөр амжилт дүүрэн өндөрлөлөө, тус сурвалжилгын хамтарсан ажиллагааг Шинэ Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ой, Хятад Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба болон МСНЭ хамтран санаачилж, ӨМ-ын Радио телевизийн Талын дуу хоолой радио бие даан гүйцэтгэсэн юм. 

Arslan.mnArslan.mnМонгол, Хятад 2 орны нийт 33 сэтгүүлч нэгэн санаа зорилгоор нэгдэж 7 хоногийн сурвалжалгаараа арвин их мэдээлэлтэйгээр өндөрлөж сайхан нөхөд болцгоолоо.

Ингээд бидний нутаг буцах өдрүүд ч дөхөж бид нутгийн зүг аян замдаа гарсан юм.70 жилийн гэрч Хятад Монголын хамтсарсан цахим сэтгүүлчдийн сурвалжилгын гол зорилго нь 2 орны найрамдал гүнзгийрэн бэхжиж 2 орны сэтгүүлч нар ур чадвар мэдлэгээ дээшлүүлэх ач холбогдолтой юм.  Энэхүү сурвалжилгаараа сэтгүүлч миний бие Өвөр Монголын хөгжил хувиралт, түүх соёл, орон нутгийн зан заншил зэрэгтэй таницлахаас гадна Өвөр Монголын засаглалын гүн ухаан яаж ядуу буурай иргэдээ ядуурлаас гаргах, ямар зорилт тавин ажиллаж байгаа болон хөгжлийн зам, чиг хандлага эдгээр асуудлуудыг харахыг, ойлгохыг зорьсон билээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609508
0 эможи

keyboard_arrow_up