COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ: Есдүгээр сараас хойш хүүхэдтэй холбоотой гэмт хэрэг 4.5 хувиар БУУРСАН

2019 оны 10 сарын 21

Arslan.mn

"Хүүхэд хамгаалагч" төслийн явц, хүүхэд хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаг үеийн нөхцөл байдлын талаар албаныхан өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэрэг дийлэнх тохиолдолд сургууль, гэр, гудамж талбайд үйлдэгдэж байгаа учраас "School police" төслийг хэрэгжүүлж, үргэлжлүүлэн "Хүүхэд хамгаалагч" төслийн хүрээнд иргэдийг соён гэгээрүүлэх мэдээлэл өгч, гудамж талбайд аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байгааг албаныхан хэллээ.

Үе тэнгийн хүүхдүүд биенээ дарамтлах, дээрэлхэх зэргээс үүдэн гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл бүрдэхэд хүүхэд хамгаалагч нар газар дээр нь таслан зогсоож байгаа юм байна.

Тодруулбал, нийслэлд 133 хүүхэд хамгаалагч ажиллаж, 63 гэмт хэргийг газар дээр нь таслан зогсоожээ.

Arslan.mn

Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан "Цагдаагийн байгууллага гудамж талбайд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй эмзэг цэгүүдийг иргэд, олон нийтийн оролцоотой хяналтад авах зорилгоор “ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ” төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран хэрэгжүүлж байгаа юм. Хүүхэд хамгаалагчаар ахмад настнууд ажилладаг бөгөөд улсын хэмжээнд 195 хүүхэд хамгаалагч ажиллаж байна. Энэ төсөл хэрэгжиж эхэлснээс хойш хүүхэдтэй холбоотой гэмт хэрэг 4.5 хувиар буурсан" гэв.

Arslan.mn

Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Р.Булгамаа "Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 ны 60 дугаар зарлигаар 2019 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласан. Энэ хүрээнд хэд хэдэн ажил зохион байгуулж байгаагийн нэг нь "Хүүхэд хамгаалагч" төсөл юм. Уг төслийг 2019 оны тавдугаар сард нийслэлийн хоёр дүүрэгт туршилтын журмаар хэрэгжүүлэхэд тодорхой үр дүнд хүрсэн учраас 2019-2020 оны хичээлийн шинэ жил эхэлмэгц төслийг дахи хэрэгжүүлсэн.

Хүүхэд хамгаалагч нар ажилласны үр дүнд гэмт хэргийн гаралт буурсан эерэг үр дүнтэй байгааг хэлсэн. Тиймээс цаашид хүүхэд хамгаалагчдаас гадна иргэд, олон нийтийг татан оролцуулах хэрэгтэй гэдэгт бид санал нэгдэж байгаа" гэв.

Эх сурвалж: СЭТГҮҮЛЧ: Б:ПҮРЭВ-ОД
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609496
1 эможи

Зочин
2019-10-22 00:02
Зочин
2019-10-21 17:40
keyboard_arrow_up