COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Архивын дэд дарга асан Б.Үнэнбатын хэргийг прокурорт шилжүүлжээ

2019 оны 10 сарын 21

Arslan.mn

Архивын Ерөнхий газрын дэд дарга Б.Үнэнбат зэрэг хүмүүсийг  бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдуулан 2018 оны 06-р сараас эхлэн шалгаж эхэлсэн. Тэдэнтэй хамт “Нуурын Чинбаа” хочит С.Чинбат, “Бэлон” компанийн захирал Р.Баатархүү нар шалгагдсан юм.

Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч улмаар хэргийг яллах дүгнэлттэйгээр прокурорт шилжүүлжээ.

Хэргийн талаар тодруулбал, Мөрдөн байцаалтын явцад хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд нөхөн сэргээлт хийх нэрээр олборлолт явуулж, тэндээсээ гарсан ашигт малтмалыг Ховд аймгийн Булган сум дахь боомт болон Замын-Үүдийн боомтоор хил давуулж байсан гэх бөгөөд Б.Үнэнбат 1.9 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүй хэмээн буруутган шалгаж байгаа юм.

Тэрэнтэй “Нуурын Чинбаа” хочит С.Чинбат, “Бэлон” компанийн захирал Р.Баатархүү нар шалгагдсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609480
0 эможи

үнэнбатын шүтэн бишрэгч
2019-10-29 19:45
хүний эрхийн комисст байсийн, би анх хараад л ёстой хогийн гар байна даа л гэж бодож байсан. миний бодол зөв байсаан. хөгийн торгууд
Зочин
2019-10-22 00:00
Зочин
2019-10-21 13:00
Дорлигжавын найз
2019-10-21 11:52
УЕП-т байсан хүн мөн үү ??
keyboard_arrow_up