COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

НЦГ-аас “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

2019 оны 10 сарын 19

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдыг аюулгүй ажиллах арга барилд сургах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн талаарх мэдлэг олгох, осол эндэгдэлгүй ажиллах соёл, зан үйлийг төлөвшүүлэх, шинэ мэдээлэл дамжуулах, холбогдох мэдлэгийг бататгах, чадвар дадлагыг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн цагдаагийн удирдах газраас тус газрын Санхүү, аж ахуйн хэлтсийн Аж, ахуйн тасгийн алба хаагч, ажилтан, Хөдөлмөрийн аюулгүй байдлыг байцаагч-хүний их эмч, сувилагч болон харьяа дүүрэг дэх цагдаагийн газар хэлтсийн ажилтан нарт “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Энэхүү сургалтаар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, дүрэм журам, стандарт”, “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, хурц хордлогын шалтгаан, урьдчилан сэргийлэх арга зам”, “Хөдөлмөрийн эрүүл ахуй, түүнд тавигдах шаардлага”, “Харьяа дүүрэг дэх цагдаагийн газруудад шинээр суурилуулсан цахилгаан зуухны аюулгүй ажиллагааны зааварчилга”, “Сайжруулсан шахмал түлшийг зөв аюулгүй хэрэглэх талаар мэдээлэл зөвлөмж хүргэх”, “Төрийн албаны тухай хуулийн ойлголт, онцлог”, “Эрүүл амьдрах зан үйл” сэдэвт сургалтуудыг өнөөдөр /2019.10.18/ Нийслэлийн цагдаагийн удирдах газрын хурлын танхимд зохион байгуулсан юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609447
0 эможи

Зочин
2019-10-19 16:56
keyboard_arrow_up