COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Түүхий нүүрс нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна

2019 оны 10 сарын 19

Arslan.mn

Монгол улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлын хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчид Улаанбаатар хотод түүхий нүүрс нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

Үүрэг гүйцэтгэх хугацаанд шалган нэвтрүүлэх цэгээр 193 тээврийн хэрэгслээр 3200 тонн түүхий нүүрс Улаанбаатар хотруу тээвэрлэснийг тогтоож, агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс нэвтрүүлэхгүй байж, буцаах арга хэмжээ авч ажиллаа.

Тус хэлтсээс Монгол Улсын  Засгийн Газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор хориглосон бүсэд тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг аж ажуй нэгж,  байгууллагын түүхий нүүрсний татан авалтад хяналт тавьж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хамтарсан тушаалаар батлагдсан “Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам”-ыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609443
0 эможи

Зочин
2019-10-19 16:56
keyboard_arrow_up