COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

​Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй байсан 29 ААН-ийн үйл ажиллагааг бүрэн зогсоожээ

2019 оны 10 сарын 18

Arslan.mn

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан 11 аж ахуйн нэгжийн 13 тусгай зөвшөөрөлтэй талбайд үйл ажиллагаа явуулж байсан нийт 29 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг бүрэн зогсоожээ. 

Аймгийн Засаг даргын 2019 оны 08 сарын 22 –ны өдрийн А/439 дугаар захирамжийн хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай албан шийдвэр, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэнд 2019 оны 08 дугаар сарын 23–ны өдрөөс эхлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, аймгийн ЗДТГазар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Орхон-Чулуут голын сав газрын захиргаа, Цэнхэр сумын ЗДТГазар зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран шалгалт явуулжээ.

Шалгалтаар Цэнхэр сумын Орхон багт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан 11 аж ахуйн нэгжийн 13 тусгай зөвшөөрөлтэй талбайд үйл ажиллагаа явуулж байсан нийт 29 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг бүрэн зогсоож экскаватор- 35 ш, ковш -34 ш, Автосомасвол -48 ш, Угаах төхөөрөмж -40 ширхэг зэрэг тоног төхөөрөмжүүдийг тус тус талбайгаас бүрэн чөлөөлж, уул уурхайн олборлолтонд ашиглаж байсан томоохон 10 нуурыг задалж урсган аюулгүй болгож, нуур, далангийн аманд буусан, орон нутгийн харьяаллын бус 28 айл өрхийг нүүлгэн шилжүүлж, худалдаа үйлчилгээ явуулж байсан 6 хүнсний дэлгүүрийн үйл ажиллагааг бүрэн зогсоолоо.

Мөн БМНС, Голден хаммер Улз групп, Гурван хайрханы асар, Алтай голд, Батдөлгөөн мөрөн зэрэг 6 аж ахуй нэгжүүдээр 60 орчим техник хэрэгсэл 200 орчим хүн хүчтэйгээр нөхөн сэргээлтийн ажлыг хийлгэж өнөөдрийн байдлаар 140 га талбайд техникийн нөхөн сэргээлт 29 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийгээд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609437
0 эможи

Зочин
2019-10-19 03:07
Зочин
2019-10-18 23:35
сонирхолтой
Зочин
2019-10-18 17:38
keyboard_arrow_up