COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

АТГ, НЗДТГ хамтран Ёс зүйн форум зохион байгуулна

2019 оны 10 сарын 17

Arslan.mn

Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Ил тод Улаанбаатар Академи” хамтран Авлигын эсрэг олон улсын өдөр, Нийслэлийн өдрийг угтан Нийслэлийн Төр, захиргааны албан хаагчдын ёс зүйн форумыг аравдугаар сарын 18-нд  “Блю Скай” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулна.    

Энэхүү арга хэмжээний үеэр оролцогчид ёс зүйн талаар онол, практик хосолсон илтгэл сонсч, харилцан туршлага солилцон, ёс зүйн төвөгтэй асуудал тулгарахад зөв гарц гаргалгааг олох чиглэлээр хэлэлцэн асуулт, хариулт өрнүүлэх юм байна.

Ёс зүйн форумыг хоёр шатлалаар зохион байгуулах бөгөөд 11 дүгээр сард Нийслэлийн удирдах ажилтнуудыг хамруулах аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609392
0 эможи

Зочин
2019-10-17 21:29
Зочин
2019-10-17 19:01
keyboard_arrow_up