COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Хоёр ТББ-ын тэргүүнийг бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн хэрэгт яллагдагчаар татсан гэв

2019 оны 10 сарын 17

Arslan.mn

ЦЕГ-аас цаг үеийн асуудлаар тус газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү  "МҮХАҮТ-аас цагдаагийн байгууллагад хүсэлт ирүүлсэнтэй холбогдуулан мэдээлэл өгье. Уг хүсэлтэд "Сүүлийн үед байгаль орчин, эх орноо хамгаалах нэрийн дор ТББ, бүлэг, холбоо, иргэнийн зүгээс бизнесийн тодорхой салбар түүний дотор уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад дарамт шахалт үзүүлэх, дайрч орох, бие болон нэр хүндэд нь халдах үйлдэл удаа дараа гарч, Монгол Улсын хуулийг ноцтой зөрчиж байна. Энэ мэт үйлдлийг шалгаж, хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү"  гэсэн байсан.

Цагдаагийн байгууллага хүсэлт, гомдол, иргэдийн мэдээлэл, өөрсдийн олж тогтоосон хэрэг зөрчил дээр шалгалтын ажиллагаа явуулдаг. Цагдаагийн байгууллага чимээгүй байгаа нь шалгалт хийхгүй байна гэсэн үг биш. Үйлдэл бүрээ олон нийтэд мэдээлэх боломжгүй. Хуулиар ч хориотой. Тодорхой хэмжээнд прокурорын зөвшөөрсөн хэмжээнд гэмт хэргийн шалгалтын явцын талаар мэдээлэл өгдөг.

Гэвч сүүлийн үед хэрэгт яллагдагчаар татагдсан, эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа яллагдагч нарын зүгээс олон нийтийн сүлжээг ашиглан янз бүрийн мэдэгдэл хийж байна. Тиймээс уг асуудал дээр товч тайлбар өгөх нь зөв байх.

"Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл" ТББ-ын тэргүүн Х.Бээжинд Эрүүгийн хуулийн 17.6 буюу Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон гэдэг зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаад байгаа.

Мөн "Босоо Хөх Монгол" ТББ-ын тэргүүн Г.Ганхуягт Эрүүгийн хуулийн 14.1/Ялгаварлан гадуурхах/, 17.6 Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609386
0 эможи

Зочин
2019-10-17 21:28
Зочин
2019-10-17 16:14
keyboard_arrow_up