COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Б.Баатархүү: “Баянхошуунд олон хүүхдийг хулгайллаа, хорилоо“ гэх мэдээлэл худал

2019 оны 10 сарын 17

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас өнөөдөр хэвлэлийн хурал хийж, олон нийтийн сүлжээнд гарсан мэдээллийн талаар тайлбар өгсөн юм.

"Олон нийтийн газар бие зассан алба хаагчийг ажлаас нь халсан"

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү  “Энэ оны аравдугаар сарын 16-ны өдөр цагдаагийн алба хаагч ил задгай талбайд бие зассан бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан. Уг бичлэг тавигдсан даруйд бид тухайн алба хаагчийг олж тогтоосон. Тухайн алба хаагч ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн гудамж талбайд бие зассан байсан. Энэ дагуу Зөрчлийн тухай хууль болон цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм, нэр хүндийг гутаасан учраас тухайн алба хаагчийг ажлаас нь халсан. Мөн Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авч байна. ЦЕГ-ын зүгээс дахин ийм ёс зүйгүй үйлдэл гаргуулахгүй байхын төлөө ажиллана.

Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн үүргээ хэрэгжүүлэхээр мянга мянган цагдаагийн алба хаагч өдөр шөнөгүй ажиллаж, үүргээ нэр төртэй биелүүлж байгаа. Олон мянган цагдаагийн алба хаагчийн нэр хүндэд харшилсан ноцтой зөрчил гарсанд маш их харамсаж байна.

Мөн олон нийтийн сүлжээнд "Баянхошуунд олон хүүхдийг хулгайллаа, хорилоо, хүчирхийллээ" гэсэн мэдээлэл гарсан. Энэ мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалттай тэмцэх гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс өглөөнөөс эхлүүлэх ажиллалаа. Одоогоор энэ мэдээлэл нотлогдоогүй байна.

СХД-ийн гурван хэлтсээс тодруулахад ийм гэмт хэрэг бүртгэгдээгүй. Хохирогчид ГССҮТ-д эмчлүүлж байгаа гэсний дагуу шалгалт явуулсан. Ийм асуудал байхгүй байна. Ингээд дээрх мэдээлэл үндэслэлгүй худал гэдэг нь батлагдаж байгаа" гэв.

Arslan.mn

ШУУД ҮЗЭХ:

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN                     СЭТГҮҮЛЧ: Б.ПҮРЭВ-ОД
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609384
1 эможи

Зочин
2019-10-17 21:28
Зочин
2019-10-17 16:15
keyboard_arrow_up