COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ГИХГ: Энэ оны эхний 10 сарын байдлаар 227 хүн Монгол Улсын харьяатаас татгалзжээ

2019 оны 10 сарын 17

Arslan.mn

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэх Монгол Улсын харьяатаас татгалзсан болон харьяатаа эргэн сэргээлгэсэн тухай тоон мэдээллийг танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар сүүлийн гурван жилийн хугацаанд гадаадын 26 иргэн манай улсын харьяат болжээ. Тэдний найм нь ОХУ-ын, долоо нь БНХАУ-ын иргэн байв. 

Харин энэ хугацаанд 1,289 иргэн Монгол Улсын харьяатаас татгалзжээ. Үүнд, энэ оны эхний 10 сарын байдлаар 227, 2018 онд 490, 2017 онд 553 хүн Монгол Улсын иргэн байхаас татгалзсан байна.

Тэдний 870 хүн казах хүн бөгөөд Казакстан Улсын иргэн болжээ.

Arslan.mn

Мөн 2017-2019 онд харьяаллаа сэргээлгэсэн 66 хүн байсан бол  2017 онд 64, 2018 онд 0, 2019 онд 2 иргэн харьяатаа сэргээжээ. 

Өнөөдрийн байдлаар 17 улсад 271 хүүхдийг үрчлүүлжээ. 

ШУУД ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ:

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
609373
1 эможи

Зочин
2019-10-17 21:27
Зочин
2019-10-17 13:28
keyboard_arrow_up