COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

АТГ-ын ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж байна

2019 оны 10 сарын 17

Arslan.mn

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, иргэд олон  нийтэд авлигын эсрэг хууль тогтоомж болон үйл ажиллагаагаа сурталчлан танилцуулах зорилгоор Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт  2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс гурван хоногийн хугацаатай ажиллаж эхэллээ. 

Энэ ажлын хүрээнд Авлигатай тэмцэх газраас иргэд олон нийттэй “Танай аймагт” уулзалт өдөрлөг зохион байгуулах бөгөөд уг өдөрлөгт аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар хамтран оролцоно. Мөн төрийн албан хаагчдад хууль тогтоомжийн талаар сургалт мэдээлэл өгөх, Авлигатай тэмцэх газраас 2018, 2019 онд хүргүүлсэн албан зөвлөмжийн биелэлттэй танилцах, иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, санал хүсэлтийг нь сонсох, гомдол мэдээлэл хүлээн авч, шаардлагатай тохиолдолд газар дээр нь шийдвэрлэхээр ажиллаж байна.

Ажлын хэсэг аймгийн удирдлагууд болон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүдтэй өчигдөр уулзаж, дээрх ажлыг хамтран зохион байгуулж, дэмжлэг үзүүлэх талаар ярилцлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609363
0 эможи

Зочин
2019-10-17 12:19
keyboard_arrow_up