COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Цагдаагийн байгууллагын алба хаагчид “хар тамхитай тэмцэх“ мэргэшүүлэх сургалтад хамрагдаж байна

2019 оны 10 сарын 17

Arslan.mn

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх болон холбогдох албаны хүмүүс 2019 оны 04 дүгээр сард Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын үйл ажиллагаа болон Монгол улсын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн өнөөгийн нөхцөл байдал, чиг хандлага, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх” зөвлөмжийн биелэлт, хэрэгжилтийн явц байдалтай танилцсан билээ.

Энэ үеэр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үүрэг бүхий чиг үүргийн байгууллагуудыг чадавхжуулах, алба хаагчдыг мэргэшүүлэх, шаардлагатай дэвшилтэт техник тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлж, тодорхой үүрэг ажлын чиглэл өгсөн юм.

Энэ ажлын хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн санаачилга, санхүүжилтээр 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс Оросын холбооны Улсын Дотоод хэргийн яамны харъяа хууль зүйн дээд сургуульд “Хар тамхи, мансууруулах бодисын  хууль бус эргэлттэй тэмцэх шинэлэг арга, аргачлал” сэдэвт мэргэшүүлэх сургалтад Хар тамхитай тэмцэх газрын болон нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын 10 алба хаагч суралцаж байна.

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609355
1 эможи

Зочин
2019-10-17 12:17
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up