COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ҮСХ: Хүнсний 100 нэрийн бараанаас 47 нэрийн барааны ҮНЭ нэмэгджээ

2019 оны 10 сарын 14

Arslan.mn

Үндэсний статистикийн хороо өнөөдөр 2019 оны эхний есөн сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг танилцууллаа. 

Судалгаанд сонгогдсон хүнсний 100 нэрийн бараанаас 47 нэрийн барааны үнэ нэмэгджээ.

Уг үзүүлэлтээр хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өмнөх сараас өөрчлөлтгүй, өмнөх оны эцсээс 5.4 хувь, өмнөх оны мөн үеэс 9.0 хувиар өссөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 9.0 хувиар өсөхөд  мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 37.2 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 8.9 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 11.3 тэр дундаа цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 14.4 хувь өссөн нь нөлөөлжээ. 

Өмнөх оны эцсээс инфляц 5.4 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 11.7 хувь , хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 4.7 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн, үнэ дүнгээрээ 2.5 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин өмнөх сараас өөрчлөлтгүй гарахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ буурсан ч орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлш, хувцас, бөс бараа, гутлын бүлэг болон согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ өссөн нь нөлөөлжээ. 

Улаанбаатар хотын хувьд инфляц есдүгээр сард өмнөх сараас мөн өөрчлөлтгүй, өмнөх оны эцсээс 6.0 хувь, өмнөх оны мөн үеэс 10.5 хувиар өслөө.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ нийслэлд өмнөх оны мөн үеэс 10.5 хувиар өсөхөд  хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 18.1 хувь,хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 13.5 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ 13.0 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 3.4 хувь эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 5.4 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609247
0 эможи

Зочин
2019-10-15 01:15
Зочин
2019-10-14 15:18
keyboard_arrow_up