COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хүн ам, орон сууцны ээлжит тооллого ирэх оны нэгдүгээр сард болно

2019 оны 10 сарын 13

Arslan.mn

 Монгол Улсын “Статистикийн тухай” хуулийн 7.1-д “Хүн амын орон сууцны ээлжит тооллогыг 10 жил тутам, завсрын тооллогыг 5 жил тутам” зохион байгуулна гэж заасан байдаг. Тус заалтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хүн ам, орон сууцны ээлжит тооллогыг 2020 оны нэгдүгээр сарын 9-өөс эхлэн 7 хоногийн турш улсын хэмжээнд зохион байгуулах юм.

Дашрамд дурдахад, манай улс хүн амын XX зууны анхны тооллогоо 1918 онд явуулснаас хойш 1935, 1944, 1956, 1963, 1969, 1979, 1989, 2000 онд, XXI зуун гарсаар анхныхаа ээлжит тооллогыг 2010 онд, Хүн ам, орон сууцны анхны завсрын тооллогыг 2015 онд тус тус зохион байгуулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609208
0 эможи

Зочин
2019-10-13 22:39
Зочин
2019-10-13 12:14
keyboard_arrow_up