COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Энэ долоо хоног: ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГУУД

2019 оны 10 сарын 12

Арслан.мн мэдээллийн сайт энэ долоо хоногт хийсэн ярилцлагуудаа ТОЙМЛОН хүргэж байна.

"Хар тамхины хэрэгт ногдуулах ялыг НЭМЭХ нь зүйтэй"

Arslan.mn

Цагдаагийн байгууллагын бодлого чиглэл, үйл ажиллагаа болон зохион байгуулж байгаа арга хэмжээ, олон нийтийн анхаарал татсан зарим томоохон хэргүүдийн талаар Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржавтай ярилцлаа.

Цагдаагийн алба бол нэр төртэй, хариуцлагатай, түмний төлөө гэсэн тангарагтай алба. Миний бие энэ байгууллагын удирдлагаар хоёр дахь удаагаа томилогдон ажиллаад даруй хоёр жил орчим болж байна. Сүүлд томилогдох үед буюу 2017 онд байгууллагын үйл ажиллагааны төдийгүй хуулиар хүлээсэн чиг үүрэгт шууд хамааралтай Цагдаагийн албаны тухай, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Дотоодын цэргийн тухай шинэчилсэн хуулиуд хэрэгжиж эхэлсэн үе таарсан.

Юун түрүүнд ажлаа аваад шинэчилсэн хуулиудтай үйл ажиллагаагаа нийцүүлэх зорилгоор эрүү, хэв журмын нөхцөл байдалд бодитой судалгаа хийлгэж, үнэлэлт дүгнэлт өгөх, удирдлага зохион байгуулалтын болон бүтцийн зарим өөрчлөлтүүд хийх, алба хаагчдын хүний нөөцийн зөв оновчтой бодлого хэрэгжүүлэх, тэдний мэдлэг, ур чадвар, сахилга хариуцлагыг сайжруулах гээд цаг үеийн нөхцөл байдалтайгаа уялдуулсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. 

Ер нь сүүлийн 4-5 жилд цагдаагийн байгууллагад орон тооны хувьд өөрчлөлт хийгдээгүй, нэмэгдээгүй байсан.Манай алба хаагчид ажлын ачаалал их байгаа ч ажлаас хойш суулгүй, хуулиар хүлээсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлж байгаа.

Дэлгэрэнгүйг эндээс орж уншина уу.

"“ДУРААРАА БИШ ДҮРМЭЭРЭЭ“ замын хөдөлгөөнд оролцвол түгжрэл 30 хувиар буурна"

Arslan.mn

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Батжаргалтай “Дураараа Бишээ ДҮРМЭЭРЭЭ” аяны хүрээнд хийгдэж байгаа ажлын талаар ярилцлаа.

Орон нутгийн замд үйлдэгдэж байгаа зам тээврийн ослыг бууруулах нь Яараад яахавдээ аяны гол зорилго байсан.  Уг аяныг 6 дугаар сарын 15-наас эхлэн зохион байгуулсан.  Учир нь энэ үед хөдөө орон нутгийг зорих хөдөлгөөний эрчим нэмэгдэж тэр хэрээрээ зам тээврийн осол нэмэгддэг. Тус яны хүрээнд зам тээврийн осол өмнөх жилүүдийн мөн үетэй харьцуулахад 10 хүртэлх хувиар буурсан.

Одоо бид суурин газар замын хөдөлгөөнд оролцож байгаа оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөнд оролцогч нарын сөрөг хандлагыг өөрчлөх, соёлыг төлөвшүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, чиглэлээр “Дураараа Бишээ Дүрмээрээ” аяныг эхлүүлээд байна.

Энэ аян маань 9-р сарын 23-аас хоёр сарын хугацаатай үргэлжилнэ. Аянд цагдаагийн байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаагаас гадна НЗДТГ, “Оюу толгой” ХК, ЗТХЯ хамтран ажиллаж байна.

Дэлгэрэнгүйг эндээс орж уншина уу.

"ГУРВАН ЭМЭГТЭЙ тутмын нэг нь ХҮЧИРХИЙЛЛИЙГ ямар нэгэн хэлбэрээр амссан байдаг"

Arslan.mn

Монгол Улс анх удаа дэлхийн стандартад нийцсэн Жендерт суурилсан хүчирхийллийн тандалтын судалгааг 2017 онд амжилттай хийж дуусгажээ. Энэхүү судалгааны талаар Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбалтай ярилцлаа.

Манай байгууллага улсынхаа өмнө болон олон улсын өмнө шинжлэх ухааны үндэслэлтэй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгааг гаргах, хэрэглэгчийг ялгахгүй байх гэсэн хамгийн том зорилготой ажилладаг. Манай нэр төрийн баталгаа нь шинжлэх ухааны баталгаа юм. Бидний гаргасан судалгаа бүр үнэн, бас баталгаатай байдаг.

Одоогоор манайх үндэсний хэмжээнд 348 үзүүлэлтээр албан ёсны статистик гаргадаг бөгөөд үндэсний хэмжээний 5 том тооллого, 10 том судалгаа хийж байна. Жендерт суурилсан хүчирхийллийн тандалт судлагаа нь 11 дэх судалгаа болж Статистикийн тухай хуульд тусгагдан бөгөөд таван жилийн мөчлөгтэй хийгдэхээр болсон.

Манай судалгааны үр дүнгээс харахад гэр бүлийн хүчирхийлэлийн бүртгэгдсэн  тоо баримт маш бага байна. Үүний шалтгаан нь гэр бүлийнх нь нэр хүнд унахаас айсан буюу 25.9%, хүчирхийлэл байдаг л зүйл буюу ноцтой асуудал биш гэж үзсэн хандлага нь 20.9%-ийг эзэлж байсан. Мөн хаана  хандахаа мэдэхгүй, гэр бүлийн салалтаас айсан, учирч болох аюул занал, үр дагавар буюу хүчирхийлэл улам нэмэгдэх байх гэсэн айдсууд илэрч байсан.  Энэ бол эмзэглэмээр асуудал.

Судалгааны үр дүнг харахад гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй хохирогчийн нэг хүрэхгүй хувь нь л бүртгэгддэг нь тогтоогдсон. Мөн амьдралынхаа туршид 3 эмэгтэй тутмын 1, сүүлийн 12 сард 10 эмэгтэйгийн 1 нь хүчирхийлэлийн аль нэг хэлбэрт өртсөн нь тогтоогдсон.

Дэлгэрэнгүйг эндээс орж уншина уу.

"Шахмал түлш бол нүүрснээс 30-40 дахин бага хортой"

Arslan.mn

“Тавантолгой түлш” компаниас сайжруулсан түлштэй холбоотой асуудлаар "Тавантолгой түлш" компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатараас тодруулга авлаа. 

Олон мянган хүн нийслэлд түүхий нүүрс оруулж ирэхээр амь насаа алддаг, олон мянган хүн утаанд хорддог байдлыг арилгахаар бид ажиллаж байгаа. Бид стандартын түвшинд үйл ажиллагаагаа явуулдаг. Үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан "Тавантолгой түлш" ХК-ийн бүтэн жилийн хөдөлмөр үнэгүйдэх нөхцөл байдал үүсээд байна. Шахмал түлш бол нүүрснээс 30-40 дахин бага хортой, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн .

Манай технологи эрдэмтэн мэргэжилтнүүдийн 20 жилийн хөдөлмөрийн үр дүнд бий болсон. Компанийг байгуулсны дараа шинэ технологийг нутагшуулж орц найрлагаа баталгаажуулсан. Үүний дараа салбарын шилдэг эрдэмтэн ажилтнуудтай ярилцаж, судалж ажлыг эхлүүлсэн. Шахмал түлшний үйлдвэрлэл явуулсны дараа туршилтыг СХД-т жил гаруйн хугацаанд явуулсан. Уг туршилтаар түлшний чанар баталгаатай болох нь нотлогдсон.

Дэлгэрэнгүйг эндээс орж уншина уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609195
2 эможи

Зочин
2019-10-12 13:54
Зочин
2019-10-12 13:33
keyboard_arrow_up