COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ-аас “Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангахад“ бүх шатны байгууллагатай хамтран ажиллана

2019 оны 10 сарын 11

Arslan.mn

Цагдаагийн байгууллагын Хүүхдийн албаны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан “Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангахад анхаарах асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Төрийн ордонд зохион байгууллаа. 

Цагдаагийн  ерөнхий газраас санаачлан Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж байгаа эрдэм шинжилгээний хуралд ХЗДХЯ, ХНХЯ, БСШУСЯ болон эцэг эхийн төлөөлөл, сургуулийн нийгмийн ажилтан, цагдаагийн байгууллагын алба хаагч нар оролцлоо.

Arslan.mn

ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа "Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй “Хүүхдийн аюулгүй байдлыг хангахад анхаарах асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь цагдаагийн байгууллагад “Хүүхдийн алба” үүгсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм.

Цагдаагийн байгууллагад ажиллаж буй алба хаагчид эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудын сайн сайхны төлөө, тэдний хууль ёсны эрхийг хамгаалах, гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, бие хүн болж төлөвшихөд нь үүрэг гүйцэтгэх, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ  ЦЕГ болон бусад байгууллага, олон нийтийн дэмжлэгтэйгээр нэр төртэйгөөр хаасаар ирсэн. Энэ хурлын үеэр хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд үнэтэй санал санаачилга, зөвөлгөө гаргаж ажиллана гэдэгт итгэлтэй байна." гэв.

Arslan.mn

Ерөнхий сайдын зөвлөх, Монгол цэргийн нэгдсэн холбооны ЕНБД, бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо "Өнөөдөр болж буй хурлын үеэр Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн илгээлтийг хүлгүүлж байна. “Хүүхдийн эрх аюулгүй байдлыг хангахад анхаарах асуудал эрдэм шинжилгээний хурал оролцож байгаа бүх хүмүүст Монгол улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээг дэвшүүлж байна.

Өнгөрсөн хугацаанд Монгол улсын Засгийн газар нийт хүн амынхаа 3-ны нэгийг эзэлж байгаа хүүхдүүдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хамгаалуулах, сурч боловсрох, өхгжих, нийгмийн амьдралд оролцох, хуулиар олгосон эрх үүргээ хамгаалах нь тууштай оролцож ирсэн. Цаашдаа хүүхдийн эрхийн тухай болон хүүхэд хамгаалах тухай хуулийг батлуулж, хэрэгжилтийг хангах зорилгоор 2017 оноос хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна.

Мөн хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх асуудлыг Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга бие даасан бүлэг болгон зүйлчилсэн бол Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зарим шинэлэг зохицуулалтыг оруулаад байна. 2019 онд хүүхэд хамгаалах үйлчилгээнд 8 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаж ажлуудыг хийж байна. хүүхдийг нийгмийн бүх орчинд айх аюулаас ангид байлгаж, тэдний хамгаалагдах эрхийг хуулиар баталгаажуулж ажиллаж байна. Хүүхдийн эрхийг хамгаалах, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр "Зөв тусгал", "unfriend" гэх мэт олон ажлыг зохион байгуулсан. цаашид иргэд олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдэд ээлтэй тэгш хүртээмжтэй хамгааллын тогтолцоог хангахад чиглэж ажиллана.”гэв.

Arslan.mn

ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга Цагдаагийн хошууч Д.Будзаан " Монгол улсад хүүхдийн эрхий зөрчлийн асуудал зарим талаараа ололттой зүйлүүд олон байгаа ч болохгүй зүйлүүд мөн олон байна. Цагдаагийн байгууллагад ирж байгаа мэдээлэл жилээс жилд өсч байна. 2019 оны байдлаар цагдаагийн байгууллагад 600 гаруй мянган дуудлага мэдээлэл ирж байна. Үүний 40 орчим хувь нь гэр бүлийн хүчирхийлэл.  Та өнөөдөр хүүхдээ барьж балбаагүй ч гэлээ таны хүүхэд энэ үйлдлийг хараад таниас үлгэр жишээ авч өсөж байна. Хүчирхийлэлтэй орчинд өссөн хүүхэд хүчирхийлэгч болох магадлал маш өндөр. Тиймээс бид хүүхдүүдээ бага наснаас нь зөв хүн болгож хүмүүжүүлчихвэл ирээдүйн Монгол улс амар тайван байх нэг эхлэл болно. Өнөөдөр гэр бүлийн хүчирхийллээс болоод мянга мянган хүүхдүүд хохирч байна. Хүүхдийг хамгаалах ёстой нөгөө эцэг эхчүүдээс бид өнөөдөр хүүхдийг нь хамгаалах болчихоод байна. Жижигхэн асуудлыг ч хүчирхийллийн асуудлаар шийдэх гэж оролддог болсон. Хүчирхийллээс гадна хүүхдүүд зам тээврийн осолд өртөх нь ихэссэн. Нийт жилд 600 орчим хүн зам тээврийн осолд өртөж, 2000 гаруй хүн гэмтдэг. Тиймээс бид энэ тал дээр мөн анхаарч ажиллаж байна.

Цагдаагийн байгууллагаас хүүхдийн аюулгүй байдал, эрхийг нь хамгаалах чиглэлээр олон ажлыг зохион байгуулсан. Энэ ажлууд ч эхнээсээ үр дүнгээ өгөөд явж байна." гэв.

Arslan.mn

Хүүхэд бүр зөв амьдралын утга учрыг ойлгон ухаарч зөв хандлага зан зүйлтэй, эрч тэмүүлэлтэй, өрсөлдөх чадвартай иргэн болон төлөвших учиртай. Үүний тулд эцэг эхийн хайр халамж, багш сурган хүмүүжүүлэгчдийн дэмжлэг туслалцаа, чиглүүлэн жолоодох арга ухаан маш чухал. Хүний хөгжлийн анхдагч орчин болсон гэр бүлийн боловсрол, гэр бүлийн үнэт зүйл ч ихээхэн чухал байна. 

Иймд ирээдэй хойч үе болсон хүүхэд, залуучуудын сайн сайхны төлөө тэдэнд гэмт хэргийн хор уршиг, үр дагавар, хуулийн хариуцлага, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх эерэг аргаар хүмүүжүүлэх зорилгоор  “Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангахад анхаарах асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгаа нь энэ юм.

Энэхүү эрдэм шинжилгээний бага хурлаар хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирч байгаа шалтгаан нөхцөл, түүнийг арилгах арга зам, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, олон нийтийн оролцоо дэмжлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр олон шинэлэг санал, санаачлага хэлэлцэгдэж, улмаар бодитой ажил болгох зорилго тавиж байна. 

Arslan.mn

Улсын үндэс, удмын хэлхээ болсон хүүхэд бүхэн эрх зүйн зөв соёл хүмүүжилтэй, инээд хөөрөөр дүүрэн, элэг бүтэн, хүсэл тэнүүн, сэтгэл амгалан жаргалтай амьдрах болтугай. 

Arslan.mn

ШУУД ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ:

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609157
0 эможи

Зочин
2019-10-11 13:02
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up