COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УРАЛДААН: “Үдийн хоол 2020”- Юу идэх вэ? Илчлэг үү? Шим тэжээл үү?

2019 оны 10 сарын 10

Arslan.mn

ҮСХ-оос Монголын Математикийн багш нарын академитай хамтран  математик, статистик загварчлалын улсын хоёрдугаар уралдааныг зарлаж байна.

“Үдийн хоол 2020”- Юу идэх вэ? Илчлэг үү? Шим тэжээл үү? сэдэвт уралдаанд ерөнхий боловсролын ахлах ангийн буюу X-XII ангийн сурагчид оролцох боломжтой.

Уралдаанд багаар оролцох бөгөөд баг нь тухайн сургуулийн X-XII ангийн 3-5 хүртэлх тооны сурагч болон 1 багшаас (тухайн сургуулийн) бүрдэнэ. Нэг сургуулиас оролцох багийн тоонд хязгаар заахгүй. Уг сургалтын гол зорилго Ерөнхий боловсролын сургуулийн X-XII ангийн сурагчдын бодит амьдралд тулгамдаж буй асуудлыг статистикийн мэдээлэлд тулгуурлан математик, статистикийн арга техникийг ашиглан шийдвэрлэх, судалгаа хийх, илтгэл бичих, дүн шинжилгээ хийх чадавхийг хөгжүүлэхэд оршино.

Багууд өөрсдийн бүтээлийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 16:00 цагаас өмнө math.setguul@gmail.com хаягаар ирүүлнэ. 

Бүтээлээ илгээхийн өмнө бүртгэлийн маягтыг www.mat.mn болон www.facebook.com/math.setguul хуудаснаас авч бөглөн math.setguul@gmail.com хаягаар ирүүлнэ.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609132
2 эможи

Зочин
2019-10-10 22:10
keyboard_arrow_up