COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Ичинхорлоо: Бороо ороход Үндэсний номын сангийн ажилтнууд усны гуталтай ажилладаг

2019 оны 10 сарын 10

Arslan.mn

УДБЭТ-т Улсын төв номын сан, УДБЭТ, УДЭТ-ын уран бүтээлчид барилгатай холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Соёл урлагийн салбарын ажилтнууд “Соёлын шинэчлэлийг дэмжье” уриатай хэвлэлийн хурал хийж, Улсын төв номын сан, УДБЭТ, УДЭТ-ын барилгыг шинэчлэх, сайжруулахаар гаргасан ТҮҮХЭН ШИЙДВЭРЭЭ төлөвлөсний дагуу зохион байгуулахыг Ё.Баатарбилэг сайдаас хүсэж байгаагаа илэрхийллээ.

Arslan.mn

Энэ талаар Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо "Бороо ороход Үндэсний номын сангийн ажилтнууд усны гутлаа өмсөөд, Архивтаа ажилладаг. Ийм эрсдэлтэй, гунигтай орчинд ажиллаж байна. Энэ байдлыг Ерөнхий сайд үзээд барилгыг шинээр барихаас аргагүй болсныг өөрөө харсан. Бид өмнө нь номын сангийн барилгыг хүчитгэхэд ямар хэмжээний санхүүжилт хэрэгтэйг судлахад 600 гаруй сая төгрөг шаардлагатай гэдгээ хэлсэн. Үндэсний номын сангийн байранд Монголын ард түмний оюун санааны тусгаар тогтнол оршин тогтнож байгаа. Энэ бүхнээ хадгалж хамгаалахын төлөө бид ажиллаж байна.

Энэ гурван байгууллагын барилгыг шинэчилж, зураг төсөл шинээр боловсруулахад тус бүрт нь 4 тэрбум, нийт 12 тэрбум төгрөгийг 2020 оны улсын төсөвт тусгаад байсан юм." гэв.

УДЭТ-ын ерөнхий захирал Д.Цэрэнсамбуу "Тусгаар улс бол Үндэсний номын сан, Үндэсний театртай байх ёстой гэж үздэг. У.Хүрэлсүхийн засгийн газар соёл урлагийн салбарт анхаарал хандуулж байна. Үндэсний урлагийн их театр, Хүүхэлдэйн театр, Драмын театр гэсэн 3 байгууллага Драмын театрын барилгад нэг дор, нэг гал тогоотой үйл ажиллагаа явуулдаг.
Мэргэжлийн урлагийн байгууллагуудад барилга байгууламжийн асуудал хурцаар тавигдаж байна. Бид нар гаднын театруудад тоглолт хийгээд ирэхдээ өөрсдийн бодит байдлаас үнэхээр ичдэг." гэв.

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609109
1 эможи

Зочин
2019-10-10 12:04
сонирхолтой
keyboard_arrow_up