COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Бугант тосгоны айлд баавгай халджээ

2019 оны 10 сарын 10

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт түр оршин сууж байсан иргэд рүү баавгай дайрч аав, хүү хоёрын аминд хүрсэн харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан билээ. Тэгвэл тус сумын Бугант тосгоны Цагаантохой гэх газарт баавгаа орж ирж, айлын гэрт халджээ.

Энэ талаар Ерөө сумын иргэн Ш.Саулегул “Хадлангаа бэлтгэхдээ өвөлжөөндөө нэг гэрээ барьсан юм. Ингээд гэрээ шалгах санаатай очсон чинь баавгай ороод хамаг юмыг бусниулсан байсан. Бид айгаад дотогш орж чадаагүй л дээ. Харин малчин маань гэрийн дотор талыг очиж харсан юм билээ. Авах юмгүй болгосон гэсэн. Гал тогооны шүүгээг тэр чигт нь эвдэлж, хугалсан. Дотор байсан тогоо хүртэл гэрийн гадна талд гарсан дүр зурагтай байсан. 

Гэрт маань баавгай орсноос хойш хоёр хоногийн дараа дараалан арын айлуудад орсон юм билээ. Нэг айлын эсгий гэр, нөгөө айлын байшинд орсон гэсэн. Байшин руу орохдоо цонхыг нь хагалсан гэцгээж байна лээ. Азаар хүйтэрч амжаагүй болохоор өвөлжөөндөө буугаагүй байсан. Мөн хоёр хоногийн өмнө л гэхэд Бугантаас гурван километрийн зайд байх “Ферм” гэдэг газарт айлын байшингийн цонхыг нь хагалж ороод хамаг хоол хүнс, гурил будааг нь онгичиж хаясан байна гэсэн. Тэр айл Бугантаас 2-3 километрт л байдаг. Тэгэхээр бараг төвдөө гэсэн үг шүү дээ” гэжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
1
609105
3 эможи

Зочин
2019-10-10 11:44
keyboard_arrow_up