COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Мэдээлэл, дүн шинжилгээнд тулгуурласан хууль сахиулах үйл ажиллагаа, олон улсын чиг хандлага” сэдэвт сургалт болж байна

2019 оны 10 сарын 09

Arslan.mn

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын үндэстэн дамнасан аюул заналхийлэлтэй тэмцэх газартай хамтран “Мэдээлэл, дүн шинжилгээнд тулгуурласан хууль сахиулах үйл ажиллагаа, олон улсын чиг хандлага” сэдэвт сургалт өнөөдөр /2019.10.09/ зохион байгуулагдаж байна.

Нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийны хурандаа О.Зоригт, Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Долгорсүрэн, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагаагийн хошууч, Х.Эрхэмээ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын цагдаагийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Үндэстэн дамнасан аюул заналхийлэлтэй тэмцэх газрын Стратеги төлөвлөлтийн албаны дүн шинжилгээний зөвлөх ажилтан болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Энэхүү сургалтын үеэр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын бодлого болон Швед, Эстони, Серби улсын мэдээлэл, дүн шинжилгээнд тулгуурласан үйл ажиллагааны нөхцөл байдлын талаар туршлага судлах юм.

Сургалтад хамрагдаж байгаа алба хаагчдад амжилт хүсье.

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609080
0 эможи

Зочин
2019-10-09 23:12
Зочин
2019-10-09 16:18
keyboard_arrow_up