COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ажилтан хаягдлын даланд живж амиа алджээ

2019 оны 10 сарын 08

Arslan.mn

Дарханы төмөрлөгийн үйлдвэрт энэ сарын 4-ний өдөр үйлдвэрлэлийн осол гарч, 48 настай ажилтан амиа алджээ.

Тодруулбал, баяжуулах үйлдвэрийн далан хариуцсан ажилтан Ш гэртээ ирэхгүй байсан тул ар гэрийнхэн нь хайж ажлын газарт нь очсоноор тус үйлдвэрийн удирдлагуудын зүгээс ажилтнаа эрэн хайж эхэлжээ.

Улмаар хаягдлын даланд живсэнийг нь мэдэж, цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Цагдаа болон онцгой байдлын газрын алба хаагчид дуудлагын дагуу ажиллаж, хаягдлын даланд живсэн байдалтай нас барсан ажилтны цогцсыг гаргажээ.

Хэргийг Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609035
0 эможи

Зочин
2019-10-09 06:37
Зочин
2019-10-08 16:42
keyboard_arrow_up