COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хилээр 87 кг байгалийн чулуу нэвтрүүлэхийг завджээ

2019 оны 10 сарын 06

Гаалийн байгууллага 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 67 зөрчил илрүүлсэн байна. Үүнээс хялбаршуулсан журмаар 56 зөрчил, Зөрчлийн хэрэг бүртгэлтийн 9 удаагийн ажиллагаа явуулж, Гэмт хэргийн шинжтэй 2 зөрчил  илрүүлж улмаар 56,1 сая төгрөгний торгууль ногдуулжээ.

Энэ хугацаанд 5 удаагийн үйлдлээр 87,33 кг байгалиийн чулуу, мөн 5 удаагийн үйлдлээр 320кг хаягдал хар төмөр, ширэм, тарифын бус хязгаарлалт тогтоосон эм, эмийн зүйл /Панаксадиол тариа, янгчунсамнок, Alendronate Capsules/-ийг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж Зөрчлийн тухай хуулийн дагуу шийдвэрлэж хариуцлага тооцсон байна. 

Улсын хилээр эм, эмийн зүйлс, байгалийн чулууг нэвтрүүлэхэд тарифийн хязгаарлалттай, харин хаягдал төмөр Улсын их хурлын 2005 оны 46-р тогтоолоор улсын хилээр гаргахыг хориглосон болохыг хилээр нэвтэрч буй зорчигчдод анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608916
0 эможи

Зочин
2019-10-06 23:00
Зочин
2019-10-06 18:59
keyboard_arrow_up