COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“УЛААНБААТАР СМАРТ КАРТ“ ХХК хүүхдэд зориулсан картны зургийг шинэчилнэ

2019 оны 10 сарын 04

Солонгон Бүрхүүл-н зураг.

"Улаанбаатар Смарт Карт" ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд Солонгон Бүрхүүл төсөлд зурагдсан зургуудыг энэ онд болон ирэх онд гарах хүүхдийн карт, энгийн картын зургаар сонгон хэвлэхээр боллоо.  Уран бүтээлчдийн сэтгэлээ шингээн зурсан зургууд илүү олон хүнд, илүү олон хүүхдэд ойртон очих аж.

Солонгон Бүрхүүл-н зураг.

"Солонгон Бүрхүүл" хүүхдэд зориулсан стрийт арт аян нь хүүхэд багачуудын хүрээлэн буй орчинд өнгө нэмэх, урлагаар дамжуулан хүүхдийн мэдрэмжийг хөгжүүлэх, сэтгэн бодох төсөөллийг тэлэх болон хүүхдийн харах өнцөгт эерэгээр нөлөөлөх зорилготой төсөл юм.

Мөн солонгон Бүрхүүл хүүхдэд зориулсан стрийт арт аяны хүрээнд Гэр Хороололд Өнгө Нэмье! уриатайгаар уран бүтээлч залуус гэр хорооллын бүсэд байрлах УСУГ-ын харъя ундны усны #Худгууд дээр хүүхдүүдэд зориулсан зохиомж бүхий зургуудыг зурж дуусгасан байгаа билээ. 

Тэд 9.14-нд  хоёр байршил дээр зурсан бөгөөд түүний нэг нь болох Чингэлтэй дүүрэг 15-р хороо ундны усны 102 дугаар худаг дээр стрийт артист Monkh-Ochir Boldbayr болон Orgio Emak нар гэр хороолол өнгө нэмэх өөрсдийн зохиомжоо зурлаа.

Солонгон Бүрхүүл-н зураг.Солонгон Бүрхүүл-н зураг.

Солонгон Бүрхүүл-н зураг.Солонгон Бүрхүүл-н зураг.Солонгон Бүрхүүл-н зураг.Солонгон Бүрхүүл-н зураг.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608870
7 эможи

Зочин
2019-10-04 13:01
keyboard_arrow_up