COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ-ын СААА-ныхан номын хандиваар “80 БҮТЭЭЛЧ АЖИЛ“-аа үргэлжлүүллээ

2019 оны 10 сарын 04

ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн албаны түүхт 80 жилийн ойн баярын хүрээнд тус албанаас Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаанд хэрэгцээ, шаардлагатай 80 бүтээлч ажлыг төлөвлөн, гүйцэтгэж, албаныхаа баримтат кино, түүхэн замнал номыг бүтээж, одоо ажиллаж байгаа бие бүрэлдэхүүнд сургалт, спортын арга хэмжээ зохион байгуулахаар ажиллаж байна.

Үүний зэрэгцээ сайн үйлсийн аяныг зохион байгуулах, иргэд, олон нийтэд туслах ажлыг тасралтгүй санаачлан, нийгэмд хандсан олон арга хэмжээ, сайн үйлсийн аяныг өрнүүлж байгаа билээ.

Тэгвэл тус албанаас Монгол Улсын хүүхэд, гэр бүл хамгааллын “Өнөр бүл” төвд  албаны бие бүрэлдэхүүн дунд өрнүүлсэн Номын хандиваар цугларсан Танин мэдэхүйн, Уран зохиолын, үлгэрийн, хичээлийн сурах бичиг зэрэг 305 номыг гардуулан өглөө.

Номын хандивыг гардуулан өгөх ажиллагаанд тус албаны Санхүүгийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Н.Алтансүх, ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Эрдэнэхорол, цагдаагийн хошууч Д.Мөнххуяг нар оролцлоо. 

ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн албаны Хангамжийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав

ЦЕГ-ын Санхүү аж ахуйн алба байгуулагдсаны түүхт 80 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойгоо тохиолдуулан бид "80 бүтээлч ажил" аяныг зохион байгуулж дүгнэлээ. Мөн 80 жилийнхээ ойд зориулсан ном, баримтат киног хийлээ. Санхүү аж ахуй албан хаагчидын санаачилгаар нийгэмрүү чиглэсэн олон сайн үйлсийн аяныг зохион байгууллаа. Үүний нэг бол ном цуглуулах аян байсан бөгөөд энэ аянаас цугларсан номын бид Монгол Улсын хүүхэд, гэр бүл хамгааллын “Өнөр бүл” төвд хандивлалаа. Бидний хувьд Цагдаагийн байгууллагад улсын төсвөөс хуваарилагдсан санхүүг 61 анги нэгжид оновчтой хуваарилж, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах ажилд гар бие оролцон ажиллаж байна. Энэ дашрамд ЦЕГ-ын Санхүүгийн аж ахуйн албаны үе үеийн алба хаагчид болон одоо ажиллаж байгаа алба хаагчиддаа түүхт 80 жилийн ойн баярын мэнд хүргэе. 

ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн албаны Санхүүгийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Н.Алтансүх: 

Алба хаагчид маань өөрсдийн бололцоогоор хичээлийн сурах бичиг болон танин мэдэхүй, үлгэрийн гэх мэт нийт 300 гаруй номыг хандивлалаа. Энэ жилийн хувьд Өнөр бүл төв нь номын сангаа тохижуулах ажлыг хийж байгаа юм байна. Түүнд нь бид бас номын хандив өргөсөндөө маш их баяртай байна. 

Тус төвд өнөөдрийн байдлаар 02-18 насны нийт 310 хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаас 230 гаруй бүтэн өнчин, олдмол, хаягдмал, эцэг эх байх эрх нь хязгаарлагдсан, эцэг эхийн хайр, халамжаас гадуур эрсдэлтэй хүнд нөхцөлд амьдарч байгаа хараа хяналтгүй хүүхдүүд түр болон урт хугацааны нийгэмшүүлэх, хөгжүүлэх, хамгаалах үйлчилгээнд хамрагдаж байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608862
1 эможи

Зочин
2020-03-03 05:57
Зочин
2019-10-04 12:59
keyboard_arrow_up