COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

28 жил гудамжинд дуулж байгаа 6 хүүхдийн эх төрийн гурван өндөрлөгөөс дэмжлэг хүслээ

2019 оны 10 сарын 03

Arslan.mn

28 жил гудамжинд дуулж, бүжиглэж амьдралаа залгуулж байгаа зургаан хүүхэдтэй өрх толгойлсон эх О.Нарантуяа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Зургаан хүүхдийн эх тэрбээр 1991 онд нөхрөө зуурдаар алдаж хэцүү амьдралтай нүүр тулах болжээ.

Энэ талаар тэр хэлэхдээ “1991 онд төр засаг дөрвөөс дээш хүүхэдтэй эхчүүдийг хүчээр нөхөн олговор нэртэй тэтгэврийг тогтоож ажилгүй болгосон. Энэ үед би улсад 16 жил ажилласан байсан учир уг тэтгэвэрт хамрагдаагүй. Хүүхдүүдэд эцгээс нь тогтоосон тэжээгчээ алдсаны тэтгэмж гэж сард 928 төгрөг өгдөг байсан нь бидний амьдралд хаана ч хүрэлцдэггүй байсан. Энэ үеийн нийгэм маш хүнд байсан ба олон хүүхдүүдийн  амьдрал золиос болж, сургуулиас завсардаж эхэлсэн. Улс эх орныхоо иргэн нь болж төрөөд төрийн хайраас гадуур гарсан. Ялангуяа хагас болон бүтэн өнчин хүүхдүүд ингэж хэлмэгдсэн гэж би боддог.

Ажил орлогогүй хэн ч байсан ядарна шүү дээ. Юутай ч үр хүүхдээ өлсгөж, хүнээс дутаахгүй юмсан гэсэн хүсэл байсан боловч санаснаар болоогүй."гэв.

Arslan.mn

20 гаруй жил гудамжинд тоглож явахдаа охиноо хөл дээр нь босгосон. Бас нэг жижигхэн дутуу барьсан байшинтай болсон гэдгээ энэ үеэр мөн хэлж байлаа.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
2
angry an post
608824
9 эможи

Bulgan
2019-10-05 21:40
Saihan egch bn amidarald ni az jargal husey
Зочин
2019-10-05 00:41
Mundag emegtei
Зочин
2019-10-04 15:03
Энэ хүн хөдөлмөрч хүн нарантуул зах дээр дуулдаг дэмжих хэрэгтэй
Зочин
2019-10-03 19:16
Зочин
2019-10-03 16:19
Хүний өмнөөс , хүний иөлөө амьдраагүй өөрийнхөө үр хүүхдийн төлөө л амьдарч байгаан байж гомдоллоод яахав дээ
зочин
2019-10-03 14:56
Эвий минь дээ эмэгтэй хүний зовлон их юм даа туслацгаая
Зочин
2019-10-03 13:26
keyboard_arrow_up