COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

НПГ: “ХАР ТАМХИНЫ ЭСРЭГ ХАМТДАА” уриатай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил эхэллээ

2019 оны 10 сарын 03

Arslan.mn

Монгол Улсын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн  сүүлийн  үеийн  статистик  тоон  судалгаанаас  үзэхэд, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасан Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодистой холбоотой гэмт хэрэг 2019 оны 9 дүгээр сарын байдлаар урьд оны мөн үеэс 25 хувиар, түүнд холбогдогсдын тоо 35 хувиар өсч,  нийгэмд  тулгамдсан  асуудлын нэг болоод байгаа билээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2017 оны 77 дугаар тогтоолоор баталсан “Мансууруулах эм, сэтгэцэд  нөлөөт  бодисын  хууль  бус  эргэлттэй  тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Нийслэлийн прокурорын газраас энэ төрлийн гэмт хэргийг зөвхөн хянаж шийдвэрлээд зогсохгүй, иргэд, олон нийтэд холбогдох хууль тогтоомжуудыг таниулан сурталчилж, тэдгээрийг соён гэгээрүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “ХАР ТАМХИНЫ ЭСРЭГ ХАМТДАА” уриатай, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгдсэн ажлыг Нийслэлийн хэмжээнд эхлүүлээд байна. 

Дээрх арга хэмжээний хүрээнд Нийслэлийн прокурорын газар “Хар тамхи, мансууруулах бодисын тухай ерөнхий ойлголт, энэ гэмт хэрэгтэй дэлхийн улс орнууд хэрхэн тэмцэж байгаа, Монгол Улсын хэмжээнд нөхцөл байдал ямар байгаа болон гэмт хэрэг үйлдэгсдэд хүлээлгэх хуулийн хариуцлага, энэ гэмт хэргийн хор уршиг, хэрхэн урьдчилан сэргийлэх” талаар мэдээллийг агуулсан зөвлөмж бүхий прокурорын "видео сургалт"  бэлтгэн гаргажээ.

Иргэд энэ гэмт хэргийн талаарх мэдлэг, мэдээлэлтэй болсноор өөрийн сонголтыг зөв хийж, гэр бүлийн гишүүдийн зан үйл, үйл хөдлөл, амьдралын хэв маягт санаа тавин, тэднийг гэмт хэрэгт уруу татагдахаас, аль болох хорт буруу зуршлыг нь эрт илрүүлэн засаж авах зэргээр эргэн тойрны хүмүүст болон нийгэмд зөв үлгэр дууриаллыг бий болгон, гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх чухал ач холбогдолтой юм.

Нийслэлийн прокурорын газраас дээрх "видео сургалт"-ыг эхний ээлжинд Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хүргүүлж, нийт 2700 орчим иргэдийг хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх сургалтанд хамруулсан нь ихээхэн ач холбогдолтой, үр дүнтэй ажил болсон байна. 

Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлтгэсэн дээрх "видео сургалт"-ыг хүргэж байна. 

                                                                                                   

                                                                                               НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
608822
1 эможи

Зочин
2020-03-03 05:57
Зочин
2019-10-03 19:16
Зочин
2019-10-03 13:25
keyboard_arrow_up