7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 22, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Ахлах ангийнхан ярьж байна: Манай ангид танихгүй ахтай чатаар танилцаад уулзсан охин ч бий

админ
2019 оны 10 сарын 03

Өнөөдрийн нийгмийн хамгийн эмзэг бүлэгт хүүхдүүд багтаж байна гэхэд хилсдэхгүй болов уу. Хэдийгээр сурах сургуулиуд бэлэн, сонголттой байгаа ч хүүхэд залуучуудын ирээдүй рүү чиглэсэн хөгжлийн бодлого үгүй. Тэдний эрхийг хамгаалах тогтолцоо хангалттай биш, тэгш бус байгаа.

Үүн дээр улс төр, бодлого тодорхойлох орчноос сонсогдож буй авлига хээл хахуулийн тухай бараан мэдээ, нүдэн дээр нь илт харагдах амьжиргааны түвшний ялгаа, нийгмийн бухимдал хүүхдүүдийг ч бас тавгүйтүүлж байна. Үүнээс болж хүүхдүүд сэтгэл гутралд орох тохиолдол ч гардаг гэдгийг мэргэжлийн эмч нар үгүйсгэдэггүй.

Нэгэнт сэтгэл гутралд орсон бол хүүхдүүд

-Гэр бүлийнхэнтэйгээ зөрчилдөх, хичээл сурлагадаа муудах, найз нөхдийнх нь харилцаанд зөрчил үүсгэх

-Зарим хүүхдүүд тамхи татах, архи уух болон хар тамхины төрлийн бодисуудыг хэрэглэхийг оролдох,

Ховор тохилдолд шизофреноор өвдөх эрсдэлтэй тулгардаг байна.

Өнөөдрийн дунд сургуулийн хүүхдүүд юу санаж, хүсэж мөрөөдөж явдаг вэ. Тэднийг баярлуулдаг бас тэдний сэтгэлийг зовоодог асуудал байдаг уу. Тэдний итгэл найдвар юун дээр тогтож байна вэ? Бид энэ асуултын хариуг авахаар Нийслэлийн  23 болон 87 сургуулийн ахлах ангийн охид хөвгүүдтэй уулзлаа. 

Ар гэрийн шалтгаанаас болоод хүсээгүй мэргэжлээ сонгох вий гэхээс хамгийн их айдаг

87-р сургуулийн 9-р ангийн сурагч, эмэгтэй  Х: Одоогоор ямар мэргэжилтэй болох талаараа шийдэж амжаагүй л байна. Аав ээжийн зөвлөснөөр гэвэл хуульч болно. Гэхдээ надад загварын дээл оёдог оёдолчин болох хүсэл их байдаг. Кинонуудад гардаг шиг шилэн ханатай оёсон дээлнүүдээ өлгөөд л өөрийнхөө нэрээр салон нээгээд л дандаа хүмүүст баяр бэлэглэнэ.

Урлагийнхан гэлтгүй энгийн хүмүүс ч загварын чамин дээл өмсдөг байвал сайхан санагддаг. Ар гэрийн олон шалтгаанаас болоод өөрөө хүсээгүй мэргэжлээ сонгох вий гэхээсээ л хамгийн их айдаг. Хааяа үүнээсээ болоод хямардаг.

Замын түгжрэл, утаа, хүмүүсийн хоорондоо муухай харилцааг харахаар стресстдэг

87-р сургуулийн 10-р ангийн сурагч эрэгтэй М: Эрэгтэй хүүхэд барилгын чиглэлээр суралцах нь дээр гэж аав хэлдэг. Хүсэл мөрөөдлийн тухай охидууд л ганцхан боддог хоорондоо ярилцдаг гэвэл бас тийм биш шүү дээ.

Найзуудаараа нийлээд юм ярихаараа ирээдүйд хийх мөрөөдлүүдээ дандаа ярилцдаг. Миний л хувьд том саруулхан хашаанд урт наст ургамал тариад халуун ам бүлээрээ сайхна амьдарахыг хүсдэг. Энэ бас л  миний хамгийн том мөрөөдөл.

Замын түгжрэл, утаа, хүмүүсийн хоорондоо муухай харилцаануудыг харахаар заримдаа жаахан стресстдэг. Өглөө гэрээсээ гараад хичээлдээ явж байхад замд зөрсөн хүн бүр дандаа ярвайчихсан яарсан тамхи татсан, шүлсээ хаясан хараал хэлсэн хүмүүс л байдаг. Түгжирсээр яваад хичээлдээ ирэхэд багш загнах, ангийхан өмсөж зүүснээр ярих гэх мэтээр ахиад л уур хүрдэг. Өглөө муухай эхлэхээр өдөржин уур хүрээд сонин байдаг юм.

16 нас хүрэхээр аав, ээж анхаарал халамж ч бага тавьдаг болсон 

87 сургуулийн 10-р ангийн сурагч эрэгтэй О: Стресстэх үе зөндөө байдаг. 16 нас хүрээд том болчихоор аав ээж халаасны мөнгө бага өгнө. Анхаарал халамж ч бага тавьдаг болчихсон. Дүү маань энэ жил нэгдүгээр анги учраас дүүд маань л хоёулаа маш их анхаардаг. Тэгээд халаасны мөнгө авах гэхээр загнана. Ажил хийе гэхээр бас болохгүй гээд хийлгэдэггүй.

Чамд яагаад мөнгө хэрэгтэй байдаг юм гэж загнадаг. Манай ангийхан, манай найз нар бүгд найз охидуудтай би ч бас найз охинтой тэгээд түүндээ зориулна, өдрийн хоол, унааны нэгжний мөнгө гээд хэрэгтэй байдаг. Аав ээжүүд хүүхдээ том болсон гэлтгүй анхаарал хандуулахаа орхигдуулж болохгүй санагддаг. Эрэгтэй хүхүэд учраас гээд өдөрт юу хийсэн хаагуур явсан, юу бодож байгааг асуухаа ч больчихсон. Надаас асуухгүй байхаар нь би ч аав ээжтэйгээ их хөндий болчихсон.

Аав ээжийн хэлж ярьдаг үгсээс илүү анх сургуульд ороход зааж зөвлөсөн багшаас хүмүүжил олж авч эхэлдэг юм шиг санагддаг

87 дүгээр сургуулийн 12 дугаар сурагч, эмэгтэй Т:  Надад А үсэг зааж байсан Бага ангийн багш шигээ мундаг бага ангийн багш болно гэж боддог. Аав ээжийн хэлж ярьдаг үгсээс илүү анх сургуульд ороход зааж зөвлөж хичээл зааж эхлэсэн хүнээс хамаарч хүмүүжил эхлэдэг юм шиг санагддаг.

Их олон дүү нарт үлгэрлэсэн сайн багш болохыг хүсдэг. Би стресстээд байдаггүй. Өдрийн тэмдэглэл хөтлөөд ээжтэйгээ олон зүйлийг ярилцах дуртай. Дуртай зүйлээ хийх, аль болох муу юм бодохгүй харахыг байхыг хүсдэг. Цахим сүлжээнд ч удаан ордоггүй. Аав маань ухаалаг утас барихыг энэ жилдээ болиулсан. Хичээлдээ илүү сайн сурах ёстой гэж хэлсэн.

71188780_517198948850230_7881558192692396032_n-1 Ахлах ангийнхан ярьж байна:  Манай ангид танихгүй ахтай чатаар танилцаад уулзсан охин ч бий

Багш нар ар гэрийн амьдрал харж ялгаж харьцах гээд байх шиг санагддаг, үүнээс болж бухимддаг

23 дүгээр сургуулийн 9-р ангийн сурагч, эмэгтэй Э: Манай багш нар заримдаа ар гэрийн амьдралаас болоод ялгаж харьцах гээд байгаа юм шиг санагддаг. Сурагчид бүгдээрээ дүрэмт хувцастай ч аав ээж гэрийнхнийг мэддэг болохоор өөр хандаад байдаг. Би үүнээс болоод жаахан бухимддаг.

Ангийн охидууд хүртэл барьдаг утсаараа өрсөлддөг. Бүх зүйл нээлттэй болсон нийгэмд зарим дуу султай, даруухан хүүхдүүд улам хаалттай болж байгаа гэж би боддог. Би жаахан ичимхий энэ сургуульд 2 жилийн өмнө шилжиж ирсэн. Ирээдүйд сайхан амьдрахыг л хүсдэг. Хүссэн мэргэжил  бол байгаа гэхдээ сайн шийдээгүй байгаа.

Би айлын том хүүхэд учраас сайн ах байхыг хүсдэг

 23-р сургуулийн 11-р ангийн сурагч эрэгтэй Ө: Манай ангийхан PUBG тоглоом их тоглодог ер нь хүмүүс ир тоглодог шүү дээ. Би ноднин их донтож тоглосон. Яг өөрөө дотор нь ороод буудалцаж, зодолдож байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг их сонирхолтой тоглоом. Одоо бол уйдчихсан.

Арван жилээ төгсөөд би Батлан хамгаалахийн их сургуульд 2,5 жилээр сурдаг ангид орно гэж боддог. Гадаад оронд тусгай үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүсийг харахаар гоё санагддаг. Хувцас нь ч бас гоё сүртэй. Цэргийн хүмүүс их сахилга баттай, зарчимч хүмүүс байдаг юм шиг санагддаг.

Би айлын том дороо дөрвөн эрэгтэй дүүтэй учраас сайн ах байхыг хүсдэг. Хичээлээ тараад гэр лүүгээ их яардаг. Дүү нараа авч ээждээ туслах гэрийн ажил хийх гээд гадуур явах зав бараг гардаггүй. Математикийн хичээлээс бусад бүх хичээлдээ дуртай. Манай багш настай хүн байдаг болохоор сонирхолгүй заадаг. Химийн хичээл, технологийн хичээлийг бас охидуудтай хамт суугаад ордог болохоор сонирхолгүй санагддаг. Баахан онол дуудаж бичүүлээд байдаг юм.

Сошиалыг шилжилтийн насныхан бодолтой хандаж хэрэглэх ёстой юм шиг санагддаг

23-р ангийн сургуулийн 12-р ангийн сурагч, эмэгтэй О: Манай ээж энэ сургуулийн дуу хөгжмийн багш болохоор би дуу хөгжмийн хичээлдээ дуртай. Бас дугуйланд явдаг. Энэ жил дуулаачийн мэргэжлээр шалгалт өгнө. Ээж маань маш их дэмждэг. Хэлний хичээлүүддээ бас сайн сурах гэж хичээж байгаа.

Хэрвээ урлагийн хүн болвол аавынхаа мөрөөдлийг биелүүлж Оросын Улаан талбайг үзүүлнэ. Манай ангид хичээл ордог багш нар намайг нэг талаа оролдоод бусад хичээлээ хаяад байна гэдэг. Гэхдээ зарим нэг хичээлүүд амьдралд нэг их хэрэг болохгүй юм шиг санагддаг.

Багшийн хүүхэд болохоор найзууд бас надаас их хөндий харьцдаг. Манай найз нар нэгнээ өмсөж зүүснээрээ их ялгадаг. Боломжтой ч айлын хүүхэд байдаг. Тааруухан айлын хүүхэд ч байдаг. Охидууд их хов ярьж муулдаг. Фэйсбүүкэд хүртэл нэг охиныг муулж найз банди булаасан гэж бичиж л байсан.

Энэ сошиалд бид нар шиг шилжилтийн насныхан бодолтой хандаж хэрэглэх ёстой юм шиг санагддаг. Манай ангид бүр танихгүй ахтай чатаар танилцаад уулзаж байсан гэж ярьсан охин ч байсан. Аав ээж миний хаягны нууц үгийг мэддэг дандаа шалгадаг юм. Би аав ээжийнхээ үгнээс зөрдөг хүүхдүүдийг гайхдаг. Тэд бид нарт буруу юм хэлэхгүй шүү дээ.

Ангийн охидууд ээжийгээ мангар тэнэгээр нь дуудаад надад тийм юм авч өгөөгүй гээ л яриад байдаг. Энэ тал дээр хүүхдүүдийг ухаантай байгаасай, аав ээжийгээ улам их хайрладаг байгаасай гэж хүсч хэлмээр байна.

Т.ПАГМАА

Эх сурвалж: UPDOWN.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
608818
2 эможи

Зочин
2019-10-03 19:15
ㅅㄱㄴㄷㅂ
2019-10-03 12:29
10 жилийн охидуудыг Ангуучилаад Эхнэртэй эрчүүд машин дотроо нагөөхөө оролдоод суучих хүргээд өгье мөнгө санхүүгээр дэмжинэ Гаж донгууд олон болсон шүү Охидуудаа!
keyboard_arrow_up