COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: “Нэн түрүүнд ХАБ-2019” бага хурлыг зохион байгуулж байна

2019 оны 10 сарын 01

Arslan.mn

“Оюу толгой” компани, Мэргэшсэн Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн Мэргэжилтнүүдийн Холбоо (МОШПА), "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ хамтран “Нэн түрүүнд ХАБ-2019” бага хурлыг 2019 оны аравдугаар сарын 1-2-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтолцоог төгөлдөржүүлэхэд хувь нэмрээ оруулж буй уг бага хурал нь найм дахь жилдээ “АЮУЛГҮЙ БАЙДАЛД МАНЛАЙЛАХ НЬ” уриан дор өнөөдөр эхэллээ.

Arslan.mn

“Нэн түрүүнд ХАБ-2019” бага хуралд худалдаа үйлчилгээ, эрүүл мэнд, сургалтын байгууллага, уул уурхай, барилга, эрчим хүч, зам тээврийн салбарын төрийн захиргааны байгууллага, үйлдвэрчний эвлэл, ажил олгогчид болон төрийн бус байгууллага, ХАБЭА-н чиглэлийн сургалтын байгууллагууд, даатгалын компаниуд, ажил олгогчид, аж ахуйн нэгжийн төлөөлөл бүхий 200 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын 370 гаруй төлөөлөл оролцож байна. 
Оролцогч талууд, мэргэшсэн мэргэжилтнүүд ХАБЭА-н эргэн тойронд асуудал дэвшүүлсэн илтгэл хэлэлцүүлж, шийдвэрлэх гарцыг хамтран тодорхойлно. Ажлын байран дахь осол, гэмтэл, өвчлөл, нас баралтаас урьдчилан сэргийлэхийн тулд энэхүү асуудалд хамааралтай оролцогч талууд үүрэг, хариуцлагаа чанд биелүүлж, ажилтан ажлын өдөр дууссаны дараа амар мэнд гэртээ харих боломжийг бүрдүүлэхэд үйл ажиллагаануудыг чиглүүлэн уялдуулах, эргэх холбоотой ажиллахыг чухалчлан хэлэлцүүлж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608723
1 эможи

Зочин
2019-10-01 23:10
Зочин
2019-10-01 16:55
keyboard_arrow_up