COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Цацрал: Байгалийн түүхийн музейн нурах дүгнэлт үндэслэлтэй байх ёстой

2019 оны 10 сарын 01

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газраас Байгалийн түүхийн музейг нураах шийдвэр гаргаад байгаа билээ. Тэгвэл үүнийг эсэргүүцэж буй иргэд "Соёлын өвөө хамгаалцгаая” сэдвээр өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Энэ талаар Монгол туургатан төв холбооны удирдах зөвлөлийн гишүүн Э.Одбаяр  "Байгалийн түүхийн музейн хүчитгэлийг хийх боломжтой болохыг мэргэжлийн хүмүүс нь санал дүгнэлтээрээ хэлсэн. Хамгийн гол нь тус музейг арчилж, тордоогүй зургаан жил зөнд нь хаясны үр дүнд гадна шавар фасад нь хууларсан байдалтай харагдаж байгаа юм.

Барилгуудыг нураалгахгүй байх талаар бид шүүхэд нэхэмжлэл гаргаж, БСШУСЯ-нд шаардлага хүргүүлсэн. Олон улсын соёлын өвийн байгууллагуудад албан ёсоор хандана. Түүхэн соёлын өвийг дараах хоёр тохиолдолд нураадаг. Нэгдүгээрт, дайн байлдааны үед ор үндэсгүй устсан тохиолдолд зураг баримтад нь тулгуурлан бүтээдэг. Хоёрдугаарт, террорист үйл ажиллагааны явцад устаж үгүй болсон тохиолдолд нураадаг" гэв.

Энэ талаар Улаанбаатар иргэдийн форумын удирдах зөвлөлийн гишүүн Б.Цацрал  "Эдгээр барилгуудын талаар мэргэжлийн хяналтаас гаргасан дүгнэлтэд нураагаад шинэчлэн барих утгатай зүйл байхгүй. Дүгнэлт зэргээр иргэдийг төөрөгдүүлэх байдалд төр засгийнхан их оруулж байна.

Шаардлагатай гэвэл гаднын мэргэжилтнүүдийн дүгнэлт гаргуулж, экспертүүдийн үгийг сонсож хэрхэн хадгалж, хамгаалах тухай асуудлыг ярих ёстой. Хот гэдэг гэдэг иргэдийн оролцоо, дурсамжаар бүтсэн газар байдаг тул эдгээр дурсгалт өв соёлыг шууд нураах явдлыг эсэргүүцэж байна. Байгалийн түүхийн музейн нурах дүгнэлт үндэслэлтэй байх ёстой. Хуулиа хэрэгжүүлэхийг хүсэж байна. Нураах амархан ч дахиж барина гэдэг хэцүү юм" гэв. 

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MP[A.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608721
2 эможи

Зочин
2019-10-01 23:10
Зочин
2019-10-01 16:55
keyboard_arrow_up