COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Цахилгаан шатны хөндийгөөс цогцос олджээ

2019 оны 10 сарын 01

Arslan.mn

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2-р хороонд байрлах шинээр баригдаж буй арван давхар барилгын цахилгаан шатны хөндийгөөс цогцос олджээ.

Тодруулбал, дээрх хэргийн мэдээлэл өчигдөр /2019.09.30/ 10.45 цагт цагдаагийн байгууллагад ирсэн байна. Улмаар Нийслэлийн аврах ангийн зургаан алба хаагч болон цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт үзлэг шалгалт хийхэд барилгын харуулын ажилтан, 63 настай Б болох нь тогтоогджээ.

Аврах ангийн алба хаагчид цогцсыг цахилгаан шатны доод хөндийгөөс аврах олс ашиглан гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн бөгөөд талийгаачийн үхэл гаднын нөлөөтэй эсэхийг шүүх эмнэлгийн дүгнэлтээр эцэслэн тогтоох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
608717
2 эможи

mmm
2019-10-02 10:09
эх сурвалж?? нийгэм цочроосон ийм зүйл нийтлэж яадаг бн аа! хэнд ч хэрэггүй мэдээлэл
Зочин
2019-10-01 23:10
Зочин
2019-10-01 16:54
keyboard_arrow_up