COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах шийдвэр хэрэгжиж эхэллээ

2019 оны 10 сарын 01

Arslan.mn

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах зорилтыг хэрэгжүүлэхээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны банкуудтай хамтран ажиллаж, зээлийн хүүг үе шаттайгаар бууруулж байна.

Ахмадуудын тэтгэврийн зээлийн дарамтыг бууруулах ажлын хүрээнд 2017 онд жилийн 18 хувийн хүүтэй байсан тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 15, 2018 онд 12 хувь болгон бууруулсан бол энэ оны нэгдүгээр сарын 16-наас эхлэн тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 10 хувь болгон бууруулсан билээ.

Гэвч бага хүүтэй зээлийг зөвхөн 12 сар хүртэлх хугацаагаар тэтгэврийн зээл авч буй ахмадуудад олгож байсан учраас тэтгэвэр авагчдаас урт хугацаатай зээлийн хүүг бууруулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан юм.

Иргэдээс ирсэн хүсэлтийг харгалзан аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 18 хувийн хүүтэй олгож байсан зээлийн хүүг 15.6 хувь болгон бууруулахаар боллоо. Түүнчлэн 2020 оны нэгдүгээр сараас зээлийн хүүг дахин 2.6 пунктээр бууруулж, 13.0 хувь болгохоор арилжааны банкуудтай харилцан тохиролцлоо. Энэхүү арга хэмжээнд нийт 417.7 мянган тэтгэвэр авагчид хамрагдах боломжтой юм. Харин 12 сар хүртэлх хугацаатай зээлийн тухайд 10 хувийн хүүтэйгээр олгох ажлыг үргэлжлүүлнэ.

Мөн ахмад настны нийгмийн баталгааг хангаж, амьжиргааны тогтмол орлоготой байлгах зорилгоор тэтгэвэр барьцаалсан зээлийн дээд хугацааг 24 сар болгосноос гадна тэтгэврийн 70 хувийг зээл болон хүүнд төлж, 30 хувийг өөрт нь олгож байхаар шийдвэрлэсэн.

Тэтгэврийн зээлийн хүүг үе шаттай бууруулснаар өнгөрсөн хугацаанд нийт 284 мянга 761 тэтгэвэр авагч 280.1 тэрбум төгрөгийн зээлийг бага хүүтэйгээр авч, 6.3 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдсөн ба ийнхүү зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулснаар илүү эерэг үр дүн гарна гэсэн хүлээлт байна.

Өөрөөр хэлбэл, 500 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг иргэн 24 сарын хугацаагаар зээл авахад 15.6 хувийн хүүтэй үед 194.3 мянган төгрөгийн, 13 хувийн хүүтэй үед 387.4 мянган төгрөгийн зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдөх тооцоо гарч байгаа юм.

Эх сурвалж: НДЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
608694
10 эможи

Нандика
2019-10-08 11:38
Наадах чинь шал худлаа. 18 хувиар нь л тооцдог ш дээ. Өмнөх зээлээ төлж дуусаагүй дээр нь нэмж авахаар банкууд буулгадаггүй. Ядарсан хөгшид бүгдийг нь төлж дуусаагүй байтал ахиад хэрэгуээ гарч нэмж авдаг. Хүү бол яг хэвээрээ шүү
Зочин
2019-10-04 16:39
Шал худлаа.Сонгуулийн шоу.Урьд нь зээл авсан хөгшчүүлийн хүүг бууруулахгүй гэсэн.Шинээр зээл авах хөгшчүүл ховор л байх даа.Дийлэнх нь зээлтэй шүү дээ. Урьд авсан зээлийн хүүг ч бууруулах хэрэгтэй.Ард түмнээ дэндүү доромжлох юмаа МУУ ЛУЙВАРЧИД
Сумхүү
2019-10-03 23:04
Болиооч дээ насгүй болсон хэдэн хөгшинөөс хүү аваад шулаад сууж байдаг муу луйварчингууд энэ банкуудад атгуулсан төр засаг байдаг юм уу
Зочин
2019-10-02 20:22
Тэтгэвэрийн хэдэн хөггдөөрөө хүү төлүүлэх ямар хэрэгтэй юм.Бүр хүүгүй болговол таарна. Залуу насанд нь даатгал нэртэй шулж шулчихаад.Хөгшрөөд хэдэн төгрөг авахаар тэрийг нь хүүтэй төлүүлдэг, өөрсдөө болоход жилийн 3% тай авдаг, үнэн утгагүй тогтолцоо.
zochin
2019-10-02 20:20
36 saraar urid nl awch bsan hvn odoo zeelee tolood 24 sardaa orj bn zeeliin hvv buurah uu bankuud hudlaa bdag hvv buursan gd heweeree bdag irgdiig hvvgeer sain shuulj bga baiguulaga
Зочин
2019-10-02 11:51
Урд нь зээл авсан хүмүүсийн хүүг бууруулж тооцох хэрэгтэй ш дээ
Bayartcetceg
2019-10-01 16:04
Zeelee haagaad shineer awahaar hvv byyrna vgvi tohioldold byyrahgvi gesen
Зочин
2019-10-01 12:28
keyboard_arrow_up