COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Сарьдагийн хийдийн үзмэрүүдийг дэлгэлээ

2019 оны 9 сарын 27

Arslan.mn

Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордон болох нь тогтоогдсон Сарьдагийн хийдтэй холбоотой үзэсгэлэн Үндэсний музейд нээлтээ хийв.

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн үндэсний шинжилгээний анги Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байх Сарьдагийн хийдэд зургаан жилийн турш малтлага, судалгаа, шинжилгээ хийсэн байна. Үүний дүнд энэ хийд Халхын Өндөр гэгээн Занабазар 1654-1686 оны хооронд байгуулсан Рибогэжайлин ганданшадублин буюу Номын их хүрээний туурь болохыг нотолж, ховор олдвор, дурсгалуудыг нийтэд толилуулж байна. Тухайлбал Язгуурын таван бурхны цогц дурсгал болох 3,000 орчим бурхан илэрсний 1,000 бурхныг Өндөр гэгээний Ногоон дара эхийн хамт залжээ.

Arslan.mn

Сарьдагийн хийд XIII зууны Монголын төдийгүй бүс нутгийн соёл, улс төр, худалдааны томоохон төв байсныг гэрчлэх олдворууд илрээд байна.

Мин Улсын үеийн шаазан цом, аяга, Юань Улсын үеийн ваар, Монголын Эзэнт гүрний үеийн сумны зэв болон бусад улсын зоос, галт буу, нарны цаг зэргийг дурдаж болох юм.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608629
0 эможи

Зочин
2019-09-27 21:39
keyboard_arrow_up