COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Түрээслэгчид: “Дүнжингарав”-ын гэрээ нь яг үнэндээ боолын гэрээ байдаг

2019 оны 9 сарын 24

Arslan.mn

"Дүнжингарав" худалдааны төвийн түрээслэгчдийн холбооноос түрээсийн төлбөр үндэслэлгүй нэмсэнийг эсэргүүцэж, ТУЗ-ийн гишүүд болон түрээслэгчид НЗДТГ-т хандах болсон талаар мэдээлэл хийлээ.

Тэд энэ талаар хэлэхдээ " “Дүнжингарав” худалдааны төвийн түрээсийн төлбөрийг 110-142 хувиар нэмлээ. Энэхүү нэмэгдлийг далимдуулан "Нарантуул" болон бусад худалдааны төвүүд түрээсийн төлбөрөө 30-40 хувь нэмэх боломж бүрдэнэ.

“Дүнжингарав”-ын гэрээ нь яг үнэндээ боолын гэрээ байдаг. Энэ гэрээнд түрээслэгчийн эрх ашгийг хамгаалсан зүйл огт байдаггүй. Дуртай үедээ үнээ нэмдэг, дуртай үедээ түрээслэгчээ хөөж явуулдаг хэт нэг талыг барьсан гэрээ байдаг. АН-ын гишүүд түрээсийн төлбөрийг огцом нэмж, 4000 төгрөгний бандаашийг 8000 болгон өсгөж халаасыг нь сэгсрэх байдлаар сонгуулийн санхүүжилтээ босгож байгааг эсэргүүцэж байна." гэв.

Arslan.mn

Мөн түрээслэгчдэд 2019.09.17-ны өдөр 2019.08.25 гэсэн огноотой мэдэгдэл гар дээр ирсэн. Агуулга нь лангууны түрээсийг 995,000 болгосон ба зөвшөөрч байгаа түрээслэгчид лангууныхаа гэрээг сунгуулах хүсэлтээ ирүүлж, гэрээгээ шинэчилнэ үү гэсэн байсан.  

Дараагаар нь 2019.09.20-ны өдөр түрээслэгч нарт мэдэгдэх хуудас дахин ирүүлэхдээ “2019.09.28-ны дотор хүсэлтээ гаргаж түрээсийн гэрээ байгуулсан тохиолдолд 6 м.кв лангууны түрээсийн төлбөрийг 990,000 төгрөгөөр тогтооно. Харин 2019.09.29-10.05-ны дотор байгуулсан тохиолдолд 1,200,000 төгрөг, энэ хугацаанаас хойшилбол 1,500,000 төгрөгөөр тогтооно” оруулсан байна гэв.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
3
608461
4 эможи

Зочин
2019-09-25 03:09
Зочин
2019-09-24 22:48
Bugd bolichih heretei shde
keyboard_arrow_up