COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Гаалийн лабораторийг иж бүрэн шинэчилснээр цаг хугацааг хэмнэх, худалдааг хөнгөвчлөх боломж бүрдэнэ

2019 оны 9 сарын 24

Arslan.mn

Гадаад худалдааны үйл ажиллагааг хөнгөвчлөх, төрийн үйлчилгээг гадаад худалдаанд оролцогч иргэн, хувийн хэвшилд хүргэх зорилгоор Гааль-бизнесийн уулзалтыг өнөөдөр “Бизнес эрхлэгчдээ сонсоё” уриан дор ГЕГ, МҮХАҮТ хамтран зохион байгууллаа. 

Тус уулзалтад ГЕГ, Улаанбаатар хот дахь гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар, Буянт-Ухаа дахь гаалийн газар, МҮХАҮТ, TRAM төсөл, худалдаа эрхлэгч, мэргэшсэн холбоод, бусад төрийн байгууллагын нийт 150 гаруй төлөөлөл оролцож байна.

Arslan.mn

ГЕГ-ын зүгээс Гаалийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй “Ухаалаг гарц” бүртгэлийн шинэ систем буюу Хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, Тээврийн хэрэгслийн хил нэвтрэх хугацааг түргэн шуурхай болгох, Улсын хил нэвтэрсэн тээврийн хэрэгслийг автоматаар бүртгэх систем зэрэг шинээр хийгдэж буй ажлуудын талаар танилцууллаа.

Мөн  гаалийн лабораторийн иж бүрэн шинэчлэлийн хүрээнд  найман салбар лабораторийг шинэчлэхээр болжээ.

Гаалийн лабораторийн иж бүрэн шинэчлэлийг хийснээр гаалийн бүрдүүлэлтийн цаг хугацаа, зардлыг бууруулах, худалдааг хөнгөвчлөх боломжтой болох юм.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608459
1 эможи

Зочин
2019-09-25 03:10
Энхтуяа Сүрэнжав
2019-09-24 22:38
Чухал сэдвийн асуудал хэлэлцэж байна Та нартаа амжилт хүсэе Манай ГЭЗДС эсвэл ГЭЗК төгсөгчид учрын арай илүү олох болов уу даа
doljin
2019-09-24 21:24
amjilt xusey
keyboard_arrow_up